МАН-аас зохион байгуулсан эмэгтэйчүүдийн арга хэмжээний үеэр иргэн Н амиа алдсан уу

2019 оны 7 сарын 19

ДАРХАН НУТГИЙН УДИРДЛАГЫН зурган илэрцүүд

Үндэсний их баяр наадмын өмнө Дархан-Уул аймгийн ЗДТГ эсвэл МАН-ын хорооноос зохион байгуулсан нийтийг хамарсан арга хэмжээний үеэр иргэн Н амиа алдсан уу гэсэн асуудал гарч байна. Учир нь энэ тухай нэгэн иргэн өөрийн твиттер хуудастаа:

МИНИЙ ДАРХАН@minii_darkhan

Дарханы дарга нар архидаж яваад нэгнээ автын ослоор бурханы оронд явуулчихаад гадуур хүнд өвчиний улмаас гээд бичсэн бхын хүн муутай улс юмдаа

33

Twitter Ads info and privacy

43 people are talking about this

гэсэн бол энэхүү харамсалтай хэрэг, явдалтай холбогдуулж Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас дараах эмэгнэлийг гаргасан байна.

 

Тодруулбал, 2008-2012 оны хугацаанд Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан өдгөө 69 настай Н долдугаар сарын 6-ны өдөр хэсэг бүлэг хүмүүстэй нэгэн үйл ажиллагаанд оролцохоор явж байгаад гэнэтийн харамсалтай осолд өртөн, хүнд бэртэн ГССҮТ-д хүргэгдэн ирж эмчлэгдэж байгаад нас барсан байна.

Бид энэ талаар Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбатаас тодруулахад: “Авто осол болж ахмад ажилтан нас барсан нь үнэн. Яг хэдний өдөр болсоныг нь мэдэхгүй байна. Гэхдээ миний мэдэж байгаагаар наадмын өмнө ажилтай явж байгаад осол болсон. Тэр осол болсон машинд аймгийн Засаг даргын тамгын газраас нэг ч хүн байгаагүй. Архидан согтуурсан асуудал ч байхгүй.

Тэр өдөр МАН-аас зохион байгуулсан эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг сурвалжилахаар МАН-ын нягтлан /талийгаач/ телевизийн зураглаач, сэтгүүлч нар явж байгаад осол болсон. Аймгийн Засаг даргын тамгын газартай огт хамаагүй, ИТХ-ынхантай ч огт хамаагүй. Талийгаач хууч элэгний өвчтэй байсан хүчтэй доргилтын улмаас эмчлэгдэж байгаад нас барсан гэсэн мэдээлэл байгаа. Тэр осол болдог өдөр телевизийн зураглаачийн машин дотор сууж явсан юм билээ” гэв.

Тодруулбал, 2016 оны УИХ, Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Дархан-Уул аймагт МАН ялалт байгуулж, өнөөдөр орон нутгийг удирдаж байгаа ажээ. 

Эх сурвалж: ISEE.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
1
angry an post
1
605990
4 эможи

keyboard_arrow_up