Монкорд ХЗХ-ны мөнгийг хэсэг хүмүүс хуйвалдан авч, мөнгө угаасан байх баримтууд байгааг ҮАБЗ-ийн гишүүдэд дуулгаж байна

2019 оны 7 сарын 09

ИЛ ЗАХИДАЛ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ТАНАА

ҮАБЗ-ийн гишүүн, эрхэм Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд Та бүгдийн энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилж байна. Юуны өмнө Монкорд ХЗХ-ны 3000 илүү гишүүд, ахмадууд, хүүхдүүдийн зүгээс аргаа баран хандаж, үнэт цагаас тань хомсолж, үзэг цаас нийлүүж буйдаа хүлцэл өчье.

Монголын шилдэг Хадгаламж зээлийн хоршоодын нэг болох 22 жилийн түүхтэй Монкордын үйл ажиллагаа доголдож, зальтай этгээдүүд болон төрийн албан хаагчдын мэдлэг, чадвар, сэтгэл дутсаны улмаас дампууралд хүрч Монгол Улсын 3000 гаруй иргэн, 1500 орчим хүүхэд, тэдний гэр бүлийн 20 орчим мянган гишүүн бодит хохирол амсахад хүрч байгааг Та бүгдэд дуулгахын хамт, тусламж хүсч байгааг болгооно уу.

Монкорд ХЗХ сүүлийн 3 жил гишүүддээ мөнгийг нь өгөх чадваргүй болоод байна.Хохирогчид бид Монкорд ХЗХ-ны санхүү доголдож байгааг эртнээс мэдэж, 2016 оноос Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл, гомдлоо өгч эхэлсэн ч дарга С.Даваасүрэн бидний гомдлыг авч хэлэлцээгүй юм.

Тэрч бүү хэл “Санхүүгийн хүнд байдалд орсон ядарсан хоршооны асуудлаар өргөдөл өгөх нь зохимжгүй. Нэг иргэний гомдолд Зөрчлийн хуулийн дагуу хоёр сая төгрөгийн торгууль тавигддаг. Ийм өндөр  торгууль тавиулж, хоршооны эдийн засгийн унагаад хэрэггүй. Өндийж байгаа эдийн засаг ч унана, долларын ханш ч унана хэмээн зальтайхан аргацааж байсан юм.

Гэхдээ 2016 онд нэг, 2017 онд гурав, 2018 онд 60 хадгаламж эзэшигч иргэн өргөдөл өгснөөр Хадгаламж зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийг олгодог Санхүүгийн зохицуулах хороо 2018 оны 6 дугаар сараас шалгалт хийж, өнөөдөр Монкорд ХЗХ-г дампууралд өртсөн гэдгийг чадан яадан ойлгуулсан боловч хэргийг нуун дарах ажиллагаа тасралтгүй өрнөж байна.

СЗХ-ны удирдлага шалгалтын тайлан зөвлөмж, дүгнэлтийг хорооны хуралдаанаар танилцуулж, асуудлыг цаг тухайд нь хэлэлцүүлэлгүй хойшлуулсаар маш их цаг алдлаа. Хэрвээ СЗХ шалгалтыг цаг алдалгүй эхэлсэн бол өнөөдөр хадгаламж эзэмшигчид олноороо хохирохгүй байх боломжтой байв.

Ийнхүү цаг хожсон СЗХ-ны дарга С.Даваасүрэн одоо ХЗХ-ны гишүүдийг“Монкордод ардчилсан удирдлага, хамтын хяналтаа тавиагүй” хэмээн буруутган, СЗХ-ны цөөн хэдхэн ажилтан хоршооны үйл ажиллагаанд нарийн хяналт тавих ямар ч боломжгүй хэмээн өөрийгөө өмгөөлж эхэллээ.

Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн дагуу гишүүд Бүх гишүүдийн хурлаараа Тэргүүлэгчид, Хяналтын зөвлөлийн гишүүдээ баталдаг. Тэд гишүүдийн өмнөөс хоршооны үйл ажиллагаанд анхан шатны хяналт тавьдаг ба тэднийг СЗХхуулийн дагуу баталгаажуулдаг.

СЗХ нь Тэргүүлэгчдийн болон Хяналтын зөвлөл, Зээлийн хорооны үйл ажиллагаанд шалгалт хийх бүрэн эрхтэй. Хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан гэж үзвэл ХЗХ-ны нийт гишүүдэд мэдэгдэх, шийдвэр гаргах эрхтэй этгээдийг эргүүлэн татах хүртэл арга хэмжээг авах эрхтэй.

Тийм байтал СЗХ-ны дарга С.Даваасүрэн эрх үүргээ хэрэгжүүлэхийг хүсээгүй, өргөдөл гаргасан гишүүдийн гомдлыг үл тоон, хоршооны үйл ажиллагааг улам дордуулсаар дампуурлын ирмэгт авчирсан гэж гишүүд бид үзэж байна. Монкорд Хадгаламж зээлийн хоршоо нь Төрийн ба Хоршооны удирдлага хэсэг хариуцлагагүй хүмүүсийн далд үйл ажиллагаа, хуйвалдааны золиос болон дампуурч, улс орны эдийн засагт нөхөж болшгүй гарз авчирахдаа туллаа.

Хадгаламж зээлийн хоршоо нь өөрөө улс орны эдийн засагт тодорхой хэмжээгээр жин дардаг санхүүгийн байгууллага билээ. Энд олон мянган иргэний мөнгөн хадгаламж бий. Харин тэдний мөнгийг Төрийн ба төрийн бус байгууллагын хэсэг хариуцлаггүй хүмүүс бүлэглэн хуйвалдах замаар авч, мөнгө угаасан байх баримтууд байгааг ҮАБЗ-ийн гишүүдэд дуулгаж байна.

Монгол Улс өнөөдөр ФАТФ-ын хяналтанд орчихсон, ирэх 10-р сард манай улсыг мөнгө угаахыг дэмждэг орнуудын саарал жагсаалтад орж мэдэхээр цаг үе дээр ирээд байгааг эдийн засагчид ярьж, хэлж бичицгээж байна. ОУВС ч эдийн засгийг сэргээх хөтөлбөрөө энэ мэт үйлдлээс болж зогсоож мэдэх аюул нүүрлэж байна.

Монкордын гишүүдийн дийлэнх нь тэтгэвэрийн хэдэн төгрөгөө, гадаад дотоодод амьдардаг хүүхдүүдийнхээ мөнгийг хадгалуулсан ахмадууд, мөн эцэг эхчүүдийн  хүүхдүүдийнхээ ирээдүйг бодож нээсэн хадгаламж эзэмшигч  хүүхдүүд байгаа.

ХЗХ-ны тухай хуульд, “ХЗХ-дын гишүүдийн хадгаламж даатгалтай байна. ХЗХ-ны хадгаламжийн даатгалтай холбогдсон харилцааг хадгаламжийн даатгалын хуулиар зохицуулна” гэсэн атлаа энэ нь зөвхөн банкны хадгаламж эзэмшигчдэд хамааралтай байна. Гэтэл, хоршооны гишүүдийн хадгаламж ч Монгол улсын иргэдийн л хадгаламж байтал СЗХ энэ талаар юу ч санаачилж хийхгүй гараа хумхисаар сууна.

Өдгөө ХЗХ-ны дампуурлын хэргийг ЦЕГ-ын УМБГ-т шилжүүлж, Санхүүгийн зохицуулах хорооны ажилтнууд бас Монкорд ХЗХ-ны ажилтнууд хамтран санхүүгийн шалгалт хийж байна. Мөрдөн шалгах эрх бүхий байгууллагын шалгалтын багт санхүүгийн дампуурлаа шалгуулж байгаа этгээдүүд багтсан байгаа нь асуудал үнэн зөвөөр шийдэгдэж чадах уу гэдэг эргэлзээг төрүүлээд байгааг нуух юун.

Энэ хэргийг сайтар шалгахад мөнгө угаахаас гадна, авилга, хээл хахуулийн гэмт хэрэг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудал ч гарч ирнэ. 2016 оны УИХ-ын сонгуулиар Монкорд ХЗХ-ноос их хэмжээний мөнгө гарсан байх баримт ч хадгаламж эзэмшигч бидэнд олдсон байгаа. Хэргийг эцэслэн шалгах хүртэл энэ мэт булхай, луйвар үргэлжилсээр байгааг эрхэм Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд Та бүхэн анхааралдаа авна уу.

Дээрхи байдлыг нягтлан үзэж Монгол Улсын иргэн, ХЗХ-ны хадгаламж эзэмшигч, хэсэг иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад зохих туслалцааг үзүүлнэ үү. Мөн гэм буруутай этгээдэд хуулийн дагуу зохих хариуцлагыг шудрагаар хүлээлгэн, иргэдийн хохирлыг гэрээнд заасан нөхцөлөөр нь барагдуулахад дэмжлэг туслалцаа үзүүлэхийг ҮАБЗ-ийн гишүүдээсээ хичээнгүйлэн хүсч байна.

МОНКОРД ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ХОХИРОГЧИД

2019.07.08 өдөр Улаанбаатар хот

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
3
605737
6 эможи

Zochin
2020-01-16 21:29
Delgermaa gol buruutan SXHoroonii Davaasuren tuuniig hamgaalsaar bna Davaasuren gol hamsaatan
Zochin
2020-01-16 21:29
Delgermaa gol buruutan SXHoroonii Davaasuren tuuniig hamgaalsaar bna Davaasuren gol hamsaatan
амраа
2019-07-12 21:47
бид мөнгөө алдсан ни үнэн. санхүүгийн зорицуулах хороо ажлаа хийж хяналтаа тавиагүи ни үнэн. бид цаашид мөнгөө эргүүлж автлаа тэмцэх ни үнэн
Unshigch
2019-07-09 19:29
Gutgeleg tsaih shatandaa orloo shuu. IP-gaar chini amarhan haigaad olchihno oo.
irgen
2019-07-09 16:09
Delgermee shuuh tsagdaa, Sanhuugiin zohitsuulah horoo geed tataas tanil ihtei, usnaas huurai garah geed bugdeeree niileed hudulj baigaa, buh buruug Gishuuded uuruuleed chimeeguihen duusgah bodoltoi baigaa. Davaasuren ni ireh jil bas songogdoh sanaatai, neree bodood gishuudiig buruutgaad suuj baina. SZXoroo yamar chadvarguigee haruullaa. Delgermee, Rita nariin l zaavraar yavaad baina shde.
Зочин
2019-07-09 14:38
СЗХ-ны дарга шулмас Даваасүрээн чи ичиж огцорч амьдар новшийн янхаан
Зочин
2019-07-09 12:34
сонирхолтой
keyboard_arrow_up