Б.Жавхлан: Засгийн газар хуралдаж, нүүрсний экспортыг сайжруулах ажлын хэсэг байгууллаа

админ
2021 оны 10 сарын 13

Arslan.mn

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлуудын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

Тэрээр "Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай цахим уулзалт хийсэн. Энэхүү уулзалтаар яригдсан асуудлуудыг ойрын хугацаанд ажил хэрэг болгох ажлын хэсгийг Сангийн сайдаар ахлуулан байгууллаа. БНХАУ-тай хиллэдэг бүх улсаас ганцхан манай улсын тээвэр гацаад байгаа юм биш. Бүх улсын хувьд асуудалтай байгаа. Гэхдээ манай улсын асуудлыг онцгойлон авч үзнэ гэдгээ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян хэлсэн.

БНХАУ-д нүүрсний хэрэгцээ шаардлага их байгаа. Манай тал ч төлбөрийг нь аваад хил дээрээ аваачсан нүүрсээ гаргаж өгөх ёстой. Халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар баримталж энэ нүүрсийг гаргах яриа хэлэлцээ хийж байна. Энэ нүүрсийг экспортлох зорилгоор чингэлэг терминалын барилгыг ашиглалтад оруулсан. Одоо ашиглалтад оруулахаар ажиллаж байна" гэлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631796
0 эможи

keyboard_arrow_up