​Дуучин Г.Эрдэнэбатыг элчин зөвлөхөөр томилжээ

2021 оны 9 сарын 03

Arslan.mn

МУГЖ, дуучин Г.Эрдэнэбатыг Монгол Улсаас Бүгд найрамдах Киргиз улсад суугаа ЭСЯ-нд элчин зөвлөхөөр томилжээ.

Тэрбээр томилогдохоосоо өмнө Соёлын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.  Тухайн үед дуучин Г.Эрдэнэбат Соёлын шинэ сайд Ч.Номинтой таарч, тохирч ажиллаагүйн улмаас ТНБД-ын ажлаа өгч байсан гэсэн яриа ч гарч байсан билээ.

Г.Эрдэнэбат нь 1959 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн. УБИС, ОXУ-ын Екатеринбург хотын хөгжмийн дээд сургуулийг төгссөн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
3
630547
6 эможи

Зочин
2021-09-04 21:48
Арай л дэндэж байна даа.зөвлөхөөр томилох хүн гадаад харилцааны яаманд алга гэж үү.Ийм маягаар энэ улс орон хөгжинө гэхэд хэцүү. Энэ нөхөр төрийн албаны шалгалт өгөөгүй байж яамны газрын дарга, соёл урлагийн агентлагийн дарга, ТНБД н алба харлаа. Аварга Батэрдэниын татаас гэж шуугилдах, үнэн байна л даа
Зочин
2021-09-04 15:35
Монгол улсын гавяат жүжигчин,дуучин,Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга,Элчн сайдын яамны зөвлөх гээд бөхийн цол дуудаад үздээ.......
зочин
2021-09-04 10:46
Ийм улс хөгжихгүй байх нь аргагүй дээ.
Зочин
2021-09-03 22:43
Boloo doo
Зочин
2021-09-03 15:49
bi bas oros heltei shuu angli ch bna bas bus ch bna
keyboard_arrow_up