Засгийн газар хуралдаж байна

2021 оны 4 сарын 21

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар коронавируст халдвар цар тахалтай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд халдварын бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, төрийн байгууллагын ажилтан, алба хаагчдад олгох урамшууллын зардлыг батлах талаар хэлэлцэнэ.

Үүнээс гадна

  • Коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,
  • Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт,
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа бараа, ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагааны явц,
  • Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах арга хэмжээний тухай зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
625804
1 эможи

keyboard_arrow_up