Засгийн газрын хуралдаанаар хатуу хөл хорио тогтоох ЭЦСИЙН ШИЙДВЭР гараагүй байна

админ
2021 оны 4 сарын 07

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан дөнгөж сая дууслаа. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ЭМЯ-наас гаргасан дөрөвдүгээр сарын 10-наас хатуу хөл хорио тогтоох саналыг хэлэлцээд УОК-ын саналыг харгалзаж эцсийн шийдвэрийг гаргахаар болжээ.

Харин УОК өнөөдөр хуралдах бөгөөд одоогоор хэдэн цагт хуралдах нь тодорхойгүй байгаа юм.

Хэрвээ хөл хорио тогтоох шийдвэр гаргавал Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдэх юм. 

Коронавирусийн өвчлөл нэмэгдэж байгаа учраас хатуу хөл хориог шуурхай тогтоохгүй бол өдөрт халдвар авах хүний тоо 1000-4000, нас барах хүний тоо өдөрт 30-д хүрнэ гэсэн тооцооллыг Эрдэмтдийн зөвлөлөөс гаргаж, ЭМЯ-нд уламжлаад байсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625248
0 эможи

keyboard_arrow_up