ЗГ: Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг хоёрдугаар улирлаас барьж эхэлнэ

админ
2021 оны 4 сарын 07

Arslan.mn

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанд хэлэлцсэн асуудлуудын талаар Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлэл өглөө. Хуралдаанаар Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийн барилгын ажлыг хоёрдугаар улирлаас эхлүүлэх шийдвэр гаргажээ.

Тодруулбал, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв /салбар төмөр зам, ачих байгууламж/-ийн Техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг нь  боловсруулан баталгаажуулж, хоёрдугаар улиралд багтаан барьж эхэлнэ.

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил нэвтрэх цэг, шилжүүлэн ачих байгууламж барих талаар Хятадын талтай энэ сард харилцан тохиролцох, боомттой холбоотой асуудлыг “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр”-т энэ онд нэмэлтээр тусгахыг холбогдох сайд нарт даалгажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625247
0 эможи

keyboard_arrow_up