Ганц сэтгэлзүйч бэлдчих чадамжгүй БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР

админ
2021 оны 4 сарын 07

Arslan.mn

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны хурлаар өчигдөр /2021.04.06/ Зэвсэгт хүчинд алба хааж байсан цэрэг амиа алдсан асуудлыг хэлэлцсэн.  

Тус хуралд ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэн нар оролцож гишүүдийн асуултанд хариулт өгсөн юм. Энэ үеэр ЗХЖШ-ын дарга олны эгдүүцлийг төрүүлэхээр үг хэлсэн нь анхаарлын төвд орлоо. 

Тэрээр: “Зэвсэгт хүчинд алба хаахаар татагддаг хугацаат цэрэг нь нийгмийн янз бүрийн давхаргаас тэр дундаа амьдрал хүнд газраас ирдэг. Энэ бүх хүмүүстэй жилийн турш ажиллаад төлөвшүүлээд явуулахад хүндрэлтэй” гэдэг хариулт өгсөн нь шүүмжлэлд өртсөн юм.

Мөн Монгол улсын Зэвсэгт хүчний хэмжээнд мэргэшсэн ганцхан сэтгэлзүйч байдаг гэх зүйлийг ярьсан нь Батлан хамгаалах салбарт гараад байгаа хэргүүд ердийн хэрэг мэт харагдахаар байна. Анги салбарын алба хаагчид болоод байлдагчидтай тулж уулзан, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх мэргэжилтэн байхгүй нь харгислал үйлдэх нөхцөл болоод зогсохгүй Батлан хамгаалах салбар ганц сэтгэлзүйч мэргэжилтэн бэлдчих төсөв санхүүгүй болтлоо ДАМПУУРСАН байна.     

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр “Асуултад хариулж байгаагаас нь харахад Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагад хариуцлага тооцох асуудлыг ярих хэрэгтэй болжээ. Д.Ганзориг даргын тайлбараар бол ядуу айлаас ирсэн цэрэг үгэнд ордоггүй, түүнээс нь болоод аминд нь хүрчихсэн юм шиг утгатай зүйл ярьж байна” гэж шүүмжилсэн юм.

Тиймээс УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос дээрх сэдвээр нээлттэй сонсгол зохион байгуулсан бөгөөд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тэргүүтэй албаны хүмүүс оролцож, УИХ-ын гишүүдэд тайлбар өгсөн нь Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг хүний эрхийн мэдрэмжгүйгээрээ дуудуулаад зогсохгүй албан тушаалаасаа ч огцорч мэдэх нөхцөл байдал үүсээд байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр жилийн өмнө буюу 2019 оны аравдугаар сарын 4-нд Зэвсэгт хүчний жанжин штабын даргаас А.Ганбатыг чөлөөлж, Д.Ганзоригийг томилж байсан түүхтэй. 

Эх сурвалж: mass.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625235
0 эможи

keyboard_arrow_up