Х.НЯМБААТАР: Зөрчлийн тухай хуулийн шинэчлэлийн хамгийн том өөрчлөлт бол дийлэнх зөрчилд САНУУЛГА өгнө

админ
2020 оны 9 сарын 29

Arslan.mn

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн  хэлэлцүүлэг өнөөдөр ХЗДХЯ-ны байранд боллоо.

Монгол Улсад дэг журам тогтоож байгаа хоёр хууль байдаг нь Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хууль. Нийгэмд харьцангуй бага хор хохирол учруулж байгааг нь зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг бол нийгэмд илүү хор хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг. Зөрчлийн тухай хуулийг илүү боловсронгуй болговол нийгэмд шудрага ёсыг тогтоох томоохон хөшүүрэг болно гэж албаны хүмүүс хэлэлцүүлэгийн үеэр онцлов.

Хэлэлцүүлэгт ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ЦЕГ-ын Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, хурандаа Ч.Чинбат, Улсын ерөнхий прокурорын туслах прокурор Ү.Содномцог нар илтгэл танилцуулсан юм. 

Arslan.mn

ХЗДХ-ийн Сайд Х.Нямбаатар илтгэл танилцуулах үеэр хэлсэн үгэндээ “2015 онд Зөрчлийн хууль бичигдэхдээ нэг том алдаа гаргасан нь 250 хуулийн хариуцлагын хэсгийг шууд тасдаад Зөрчлийн хуульд нэгтгэсэн.

Эрх зүйн хэм, хэмжээний нэгдэл нь гипотез, диспозит, санкц гэсэн гурван зүйлээс бүрддэг. Гэвч яг хариуцлагатай холбоотой хэсгийг ийнхүү шууд тасдаж ганц Зөрчлийн хуульд оруулж өгснөөр зарим хэм, хэмжээний элемент нь үндсэн салбарын хуульдаа үлдчихээд байна. Тиймээс бид нийт 2,300 зөрчлийг дахиж шинээр томьёолно. Зарим төрлийн зөрчлийг нэгтгэж, давхардлыг нь арилгана.

Энэ нь Зөрчлийн тухай хуульд "зөрчил" гэж томьёолж оруулсан зүйлээ эргэн харж, эрх зүйн онол талаас нь шинээр найруулж бичнэ гэсэн үг. Тэрнээс нөгөө бусад хууль руугаа буцаан оруулах тухай ойлголт биш гэдгийг хэлэх хэрэгтэй.

Шинэчилсэн найруулгын төсөлд орох дараагийн том өөрчлөлт нь: Зөрчлийн тухай хууль туйлын тодорхой санкцтай буюу хүлээх хариуцлагыг маш тодорхой болгох явдал. Өөрөөр хэлбэл, торгуулийн шийтгэлийг 50,000, 100,000 төгрөг гэж шууд бичиж, тусгаж өгнө.

Мөн зөрчлийн шинж чанар зэргийг нь харгалзан үзэж, торгуулийг дээд, доод хязгаартай болгож оруулна. Учир нь зарим төрлийн зөрчилд баривчлах шийтгэл оногдуулах шаардлага бий.

Тухайлбал, шүүх хуралдааны хэвийн үйл ажиллагааг тасалдуулсан тохиолдолд шүүгч захирамж гаргаж, баривчлах шийтгэл оногдуулах ёстой. Энэ бол шүүгч шүүхийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл, одоогийн хуулийн зохицуулалтаар 100,000 төгрөг олон удаа төлөөд тэр хэрээрээ хэдэн ч удаа шүүх хуралдааныг тасалдуулж болохоор байна.

Мөн Зөрчлийн тухай хуульд орох гэж байгаа хамгийн том өөрчлөлт бол дийлэнх зөрчилд сануулдаг үе шат орж ирэх юм.

Өөрөөр хэлбэл, хүний амь нас, эрүүл мэндэд шууд хор хохирол учруулахааргүй зөрчил гаргасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтнууд 7-10 хоногийн хугацаатай зөрчлөө арилгах алба шаардлага өгөөд сануулдаг байхаар энэ хуулийн төсөл бичигдэж байна.

Мөн хүн зодсон, биед нь халдсан зөрчлийг ч шууд Эрүүгийн хууль руу оруулахаар ярьж байна. Хүний хамгийн том эрхэнд халдаж байгаа энэ зөрчилд Зөрчлийн тухай хуулиар ердөө 100,000 төгрөгөөр торгохоор тусгасан байдаг нь буруу. Түүнчлэн торгууль шийтгэлээ хугацаанд нь төлсөн тохиолдолд оногдсон шийтгэлийг 50 хувиар бууруулдаг бусад улс орны эрх зүйн хөшүүргийг шинэчилсэн найруулгад оруулж ирнэ.

Монгол Улсад дэг журам тогтоож байгаа хоёр хууль байдаг нь Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн тухай хууль. Нийгэмд харьцангуй бага хор хохирол учруулж байгааг нь зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг бол нийгэмд илүү хор хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг" гэв.

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620118
0 эможи

Тээврийн цагдаа
2020-09-30 22:18
Цагдаа зогсооно яа ийж баигаад торгоно. Бичиг баримтгүи явлаа гээд 25к. Үнэмлэхгүй бол бүүр баларсан юм болно
Хүн
2020-09-29 17:22
Нямбаатар ёи өөрөө зөрчлийн хууль.
Ганболд
2020-09-29 17:05
МХяналтынхан шууд зөрчлийн хууль гээд торгодогоо болимоор бна энэ благыг би зөвлөн тусалдаг тэгээд болохгүй бвал торгодог гэж ойлгодог гэтэл шууд зөрчлийн хууль торгон гэх юм наад шинээх орсон байцаагч нартаа тэгж хэлдэг юм уу
Окоо
2020-09-29 16:45
Зөрчилийн хууль зөв хууль болов ч нугалаа гарган мөнгө хамж байгаа нь иргэдээ хохироосон үйлдэл болоод байна.жишээ нь архины хамааралтай ядуу иргэд 100 гаар торгуулж ар гэр нь өрнд баригдан үүнээс шалтгаалан үр хүүхэд нь хоол хувцас муутай явах.Хөл дээрээ зогсон ядаж байгаа ААН нэртнүүддээ шаардлаг хүргүүлэхээсээ өмнө сая саяаар торгох.Маргалдаанаас үүдсэн асуудлыг шийдэхийн орнд шууд торгох.Үүнийг л ялгаж салгах хэрэгтэй болов уу
Зочин
2020-09-29 16:13
Торгууль хэрээс хэтэрсэн. Сануулдаг байх
Х.НЯМБААТАР

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up