Эмнэлэгт үзүүлэх цаг авах “1800-0119” төвд төрөлжсөн 9 эмнэлэг, 9 дүүргийн нэгдсэн эмнэлгүүд холбогджээ

админ
2020 оны 9 сарын 21

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЭМЯ-нд ажиллаж эрүүл мэндийн салбар 2020-2024 онд баримтлах бодлого чиглэл, хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон салбарын шинэчлэлийн хүрээнд хийж эхлүүлсэн ажилтай биечлэн танилцлаа. Хамгийн эхэнд Эрүүл мэндийн хөгжлийн төв болон  эрүүл мэндийн  “1800-0119” дуудлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Arslan.mn

Иргэд эмчид үзүүлэх цаг, дугаар авахын тулд өглөө 5 цагаас эхлэн эмнэлгийн гадаа дугаарлан зогсдог. Тухайн өдрийн цагийг авч чадаагүй хоцорсон иргэн маргааш нь ахин ирдэг. Энэ хүндрэлтэй байдлыг арилгах чиглэлээр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан санаачилан “1800-0119” дуудлагын төв буюу цаг бүртгэлийн нэгдсэн системийг ашиглалтад оруулаад байна. Тус төв энэ сарын нэгнээс туршилтаар ажиллаж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар иргэдээс нийт 8000 гаруй дуудлага хүлээн аваад байна.

Дуудлагын төвд хандсан нийт иргэдийн 90.6 хувь нь шаардлагатай үйлчилгээгээ авч чадсан байна.  “1800-0119” төвд эхний ээлжинд төрөлжсөн есөн эмнэлэг есөн дүүргийн нэгдсэн эмнэлгүүд холбогдоод байна. Ирэх сардаа багтааж гэхэд 21 аймгийн нэгдсэн эмнэлгийг холбохоор ажиллаж байна.

Цаг авах нэгдсэн системтэй болсноор иргэдэд чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж сайжрах юм.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619965
1 эможи

Зочин
2020-09-21 14:32
Хавдрын эрт илрүүлэлтийн шинжилгэээг 2 дугаар эмнэлжг дээр хийж байгаа гээд аль эрт шоудаад байсан чинь эхлээ ч үгүй бн лаа.Ам ажил хоёр чинь зөрөөд байна
Зочин
2020-09-21 13:49
keyboard_arrow_up