ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн үүрэгт ажлаа хүлээн авлаа

админ
2020 оны 9 сарын 17

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын даргаар томилогдсон Л.Бямбасүрэн өчигдөр буюу энэ сарын 16-нд үүрэгт ажлаа хүлээн авлаа.

Ажил хүлээлцэх арга хэмжээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Б.Пүрэвсүрэн, удирдлагын баг оролцлоо.

Л.Бямбасүрэн нь хүүхдийн их эмч мэргэжилтэй, нийгмийн эрүүл мэндийн магистр, орос, англи хэлний мэдлэгтэй,
  • 1982-1984 онд Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төвд асрагч,
  • 1991-1996 онд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн зөвлөх төвд хүний их эмч,
  • 1996-1997 онд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн хяналтын албанд хүнсний эрүүл ахуйч, улсын байцаагч,
  • 1997-2003 онд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн хяналтын албанд хүнсний эрүүл ахуйч, улсын байцаагч,
  • 2003-2006 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хэлтсийн дарга,
  • 2006-2008 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт дэд дарга,
  • 2008-2012 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга,
  • 2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
  • 2016-2020 онд Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619896
2 эможи

ЭМЧ
2020-09-19 12:46
БОЛИО ЭНЭ ЭМГЭНИЙГ ТЭТГЭВЭРТ НЬ ГАРГААЧ ЯДАЖ БАЙХАД МИЕЭ ЭНХБОЛДЫН ТАВИУЛ НЬШДЭЭ ОДОО ЭНЭ ЭМЭЭ ШИНЧЭЧЛЭЛ ӨӨРЧЛӨЛТ ХИЙГЭЭ ЮУ ЭРГҮҮ ТОМИЛГОО ХИЙХЭЭ ЗОГСООГООЧ
Зочин
2020-09-17 14:58
Л.Бямбасүрэн

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up