ХХААХҮЯ: Зургаан аймагт зудын эрсдэлийн үнэлгээ хийлгэх хүсэлт тавьжээ

админ
2020 оны 9 сарын 17

Arslan.mn

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарт өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотойгоор 6 аймагт зудын эрсдэлийн үнэлгээ хийлгэх хүсэлт тавилаа.

Тодруулбал, бэлчээрийн даац хэтэрсэн, зуншлага тааруу, өвөлжилт хүндэрч болзошгүй Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймагт зудын эрсдэлийн үнэлгээ хийх ажлын хэсгийг томилж, гамшиг зудын эрсдэл тогтоох ажлыг шуурхай зохион байгуулж өгөхийг З.Мэндсайхан сайд албан бичигтээ дурджээ.

Цаг уурын байгууллагын урьдчилсан мэдээгээр сүүлийн үед хур тунадас нэмэгдэх хандлагатай байгаа нь өвлийн улиралд цас орж, “цагаан зуд” болох эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Одоогийн байдлаар малчид 73377,0 тонн өвс, 3 тонн сүрэл, 3237,0 тонн ногоон тэжээл, 419 тонн үйлдвэрийн тэжээл, 2795 тонн гар тэжээл, 175 тонн дарш, 45 тонн хужир шүү бэлдээд байгаа. Аймаг сумын аюулгүйн нөөцөд 841,0 тонн өвс, 500,0 тонн тэжээл бэлтгээд байна. Улсын хэмжээнд аймаг дундын отрын 9 бүс нутагт 700 орчим мянган толгой мал өвөлждөг. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619895
0 эможи

Зочин
2020-09-17 14:58
keyboard_arrow_up