Т.МӨНХСАЙХАН: Хөнгөлөлттэй эмийг бүх эмийн сангуудаар олгох хэрэгтэй

2020 оны 8 сарын 19

Arslan.mn

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар 2020 оны улсын төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН: Эрүүл мэндийн даатгалын мөнгийг эрсдлээ тооцож, арилжааны банкуудад байршуулсан байгаа. Цаашдаа шинэчлэл хийх шаардлагатай гэж үзэж, төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа. Хөнгөлөлттэй 800 гаруй төрлийн эмийг 1000 гаруй эмийн сангаар олгож байгаа. Жилдээ 34 тэрбум төгрөгийг төсөвлөдөг. Хамгийн гол нь хөнгөлөлттэй үнэтэй эмийг олгох зохицуулалт байдаг. Сар бүр тодорхой төсвийг эмийн санд олгодог. Энэ тогтолцоог нь өөрчлөх хэрэгтэй байгаа. Эмийн сангийн зөвшөөрөл авсан л бол бүх эмийн сангуудаар олгох хэрэгтэй. Мөн нэн шаардлагатай эмийг олгож, жагсаалтыг нь багасгавал ард иргэдэд чирэгдэл учруулахгүй гэж харж байгаа. Аль бүс нутагт ямар өвчлөл давамгай байна, ямар эм олгох хэрэгтэй гэдгээр нь ангилах хэрэгтэй. 

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАН: Арилжааны банкууд дээр нийгмийн даатгалын 440 орчим  тэрбум төгрөг байршиж  байгаа юм байна. Бид нэг талаас зээлийн хүүг бууруулахаар ярьж байгаа. Нөгөө талаас арилжааны банкууд дээр хүүтэй байршуулдаг. Энэ тогтолцоог бид хэзээ өөрчлөх вэ. Төсвийн алдадал 1.2 их наядад хүрээд байна. Хамгийн гол нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын эрсдлийг хамгаалах хэрэгтэй. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
3
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
1
619298
20 эможи

buurai n
2020-08-23 17:55
ter emiig chin emiin sanguud duussan geed ugux durgui ee bi nasaaraa emnelgiin xagalgaanii uruund asragch xiib xetsuu baidag daralt elegnii em abaxiimsan
togoond chanagdagch
2020-08-23 14:52
em tiim saihan zuil bish shuudee. neg talaaraa hor. harin emguigeer eruul baih tal deer hurungu zartsuulval arai zuv shiidel boloh bh daa. em bainga heregleed hereggui gedegiig yadaj emch nar ni oilguulj chadah uhamsar surmaar yum.
Зочин
2020-08-22 01:32
Эмийн сангийн стандарт шинэчлэх шинэчлэгдмэн
zochin
2020-08-21 15:12
said uuruu 1nii udur aptekuudar yavaad uzerei arai denduu
Зочин
2020-08-21 01:33
hungultei emiig yrduu awch chadahgui bna sarin ehnii 1-2 udur uguud duusns buun ocher dugaar ni diildehgui hetsuu uuniig uurchluh bolson baihaa tiimes buh emiin sangaas duureg hargalzahguigeer sardaa bagtaaj ugmuur bnaa tegwel ene hundrel arilah bhaa
Зочин
2020-08-20 16:53
Garmaa
2020-08-20 13:58
Hungululttei em gantshan udur uguud duusdag Said ta sariin eheer 1nd emiin sangaar yavaad uzeerei!
Зочин
2020-08-20 13:25
Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн сангуудад хуваарилж буй эмийн үнийн хөнгөлөлтийн эмүүд тэр бүр ард иргэдэд тэгш хүртдэггүй гэж ярьсаар 20 жилийн нүүрийг үзсэн нь үнэн шдээ. Эрүүл мэндийн сайдын саналыг бүрэн дэмжиж байна. Баян - Өлгий аймгийн тусгай зөвшөөрөлтэй эмийн сангууд бүгд жигд энэ хөнгөлттэй үнээр олгох эрхээ эдэлдэггүй. Эм хангамж, Монос,Бай булган мэтийн бас албан тушаалтаны хувийн эмийн сангууд л энэ хөнгөлөлтийг авч байна. Хараад байхад бас л албан тушаалын эрх мэдэл хамаарал бүхий хүмүүс. Эрүүл мэндийн сайдаас хүсэхэд 2020 оны төсөвийг бүх эмийн сангуудад тэгш хуваарилаасай гэж хүсч байна
Зочин
2020-08-20 10:36
Зүйтэй хөнгөлттэй эмийг бүх эмний сангууд өгөх ёстой өгч байгаа газруудан бөө мафууд шүлжээ үүсгээд өөрсдөө хувь авдаг
Зочин
2020-08-20 10:11
Одоо манай улс эмийн 80 -аад орчим хувийг импортоор авч байгаа. Эм ханган нийлүүлэх салбар бүхэлдээ 100% хувийн хэвшилд шилжсэн. Нийгмийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгодог эмийг эмийн сагууд Эм ханган нийлүүлэх компануудаас зээлээр авч ард иргэдэд олгодог боловч эмийн сангууд ЭМДС-аас санхүүжилт хугацаандаа хийгдэхгүйгээс энэ хоер байгууллагын хооронд өрийн сүлжээ бий болж Эм ханган нийлүүлэх компануудад эдийн засгийн хүндрэл учирдаг. Хэвлэлийн мэдээлүүдээс харахад Нөөң боломж байсаар байтал ард иргэдийн өөрсдийнхөн бүрдүүлсэн хуримтлалыг яагаад эргээд иргэддээ цаг хугацаанд зарцуулдаггүй юм . Хуримтлал байгаа бол урьдчилан санхүүжилтээ хийж байх хэрэгтэй.
Зочин
2020-08-20 08:08
ХӨНГӨЛТТЭЙ ЭМ АСУУДАЛТАЙ ШҮҮ УРД НЬ САЙД БАЙСАН АВГАЙ БУДЛИАН ХУТГААД ОРХИСОН
Oonoo
2020-08-20 06:44
Зүрх судасний эмийг өдөрт 2 уух эмчийн заавартай байхад хэсгийн эмч нар өдөрт 1 ш бичиж өгөөд бн яах ёстой болж бнаа
Чулуунцэцэг
2020-08-19 22:38
Элэгний эмийг аймгийн тов орж авдаг хүндрэл байгаад байна.Нөхөр маань элэгний хавсарсан вирустэй.Бөөн чирэгдэл болж арайхийн 3сарын өмнөөс л эмээ авч ууж байна.Гэтэл Сэлэнгийн төв эмнэлэг орж эмчээс нь код бичүүлж ахмадын эмийн сан руу нь очиж авдаг.Уг эмийн үнэ тавин хэдэн төгрөг юм шиг байгаа юм.Хямдраад 35500 болдог Сар бүр өөрөө явж авбал 80_100000 мянган төгрөгийн зардал гардаг.Захиж явуулах хүн олдохгүй,хэзээ ч хамаагүй таньж мэдэх хүнд захирч гэхээр эм 3 ширхэг үлдэхээр л бичиж өгдөг журамтай гэнэ.Таних хүн олдохгүй бол эм тасарч таарна.Тэгвээс өмнө нь уусан бүх эм хэрэггүй болоод дахин шинээр эхэлж уух болно гэнэ.Энэ эмийг өөрийн амьдарч буй орон нутгийн эмийн санд эрхийн нь өгчихөж болдоггүй юм уу?
Зочин
2020-08-19 19:00
Санхүүжилт дууссан гээд эм ерөөсөө авч чаддаггүй, авч үзэх юм сан
Зочин
2020-08-19 18:18
Сар бүрийн эхний өдөр авахгүй бол санхүүжилт дууссан гээд өгдөггүй,бөөн оочер , авч чадаагүй ээ.Хүндэрэлгүй болвол сайн байна даа.
Зочин
2020-08-19 17:27
ИРГЭН
2020-08-19 16:59
САРАНГЭРЭЛ САЙДЫН ҮЕЭС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЭМЭЭ АВЧ ЧАДАХАА БОЛЬСОН.ОДОО ЭРГЭЭД ЗӨВ ЗАМДАА ОРОХ ЮМ ШИГ БАЙНА.
УБ.БГД 7-р хорооны иргэн,өндөр настан Сүрэн
2020-08-19 14:45
Иргэнээ Эрүүл,саруул явуулахын тулд үё үёийн ЭМЯ арга хэмжээ авч буй боловч хөрсөн дээр буух нь бага.Ялангуяа дунд,доод шатандаа их замхарч ирлээ.Ганцхан жишээ гэхэд хөнгөлөлтэй эм гэж уул нь олддог бол ахмадуудад их нэмэртэй.Олдоц бага.Өрхийн эмнэлэг дүүргийн эмнэлэг нэр заасан эмийн сан бичсэн жорын хүчинтэй 5 хоног гээд хөлсөө урсгаж,хөлөө чилтэл гүйлгэнэ шүү дээ.Сайд нэгэн өндөр настанг дагуулаад энэ талаар өдрийн зураг авалт хийгэнд
Zovhin
2020-08-19 13:43
Hongolttei emiin mongiig hogchchuudiin dansand hiij ogvol taarna.Emiin sangaar taraahaar gamts odor taraagaad duuschihsan gej bn.Hongolottei em ni davhar huviin emiin sanguudiig l demjih bodlogo yavj bn
Зочин
2020-08-19 12:39
Т.МӨНХСАЙХАН

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up