Х.Нямбаатар: Гадаадад гэмт хэрэг үйлдсэн иргэдийн ЗОРЧИХ ЭРХИЙГ нь хязгаарлана

2020 оны 8 сарын 18

Arslan.mn

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар эдийн засгийн өсөлтийг дэмжсэн эрх зүйн орчинг бүрдүүлж, хууль эрх зүйн салбар дахь цахим шилжилтийг эхлүүлэх, хууль зүйн салбарын ирэх дөрвөн жилийн бодлогын  талаар мэдээлэл хийлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж өргөн барьсан. Хууль зүйн яам ирэх дөрвөн жилд ямар шинэтгэл хийх талаар танилцуулгыг хийж байна. Ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх хөтөлбөрөө гурван бодлогын баримт бичигт тусгасан. ЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Алсын хараа 2050 гэсэн гурван бичиг баримтад бид өөрсдийн хэрэгжүүлэх ажлаа тусгасан" гэлээ.

ХЗДХ-ийн яамнаас хууль, эрх зүйн шинэтгэлийн чиглэлээр 11 зорилтыг тусгаж, эдгээр зорилтыг хэрэгжүүлэхээр 34 хуулийн төсөл, 1 хөтөлбөрийг боловсруулж, батлуулахаар тусгажээ.

ЗОРЧИХ ЭРХ ХЯЗГААРЛАХ ЯЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛНЭ

Arslan.mn

Тухайлбал, Манай улс зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлж чаддаггүй.  Энэ бол хүнийг хүмүүжүүлэхэд өндөр ач холбогдолтой ял гэж үздэг. Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнийг ажил хөдөлмөр эрхлэх замаар засарч, хүмүүжих боломжтой гэж үзэж байна. Энэ ялыг хэрэгжүүлэхээр өмнөх сайдын үед аймаг, орон нутагт хяналтын самбар авахаар төлөвлөж байсан. Үүнийг өөрчлөх саналаа гаргасан. Удахгүй Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар бэлтгэл ажлыг нь хангаж байна. Нийтэд тустай ажил хийлгэх ял мөн хэрэгждэггүй. Гэмт хэргийн хохирол барагдахгүй байна. Тиймээс хувийн байдлыг нь харгалзан үзэж, гэмт хэргийн улмаар учруулсан хохирлоо төлөх зэргээр шинэчилж оруулж ирэхээр төлөвлөж байна.

ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ОЛГОДОГ БОЛНО

Мөн "Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг оруулж ирэхээр төсөл нь бэлэн болсон. Хуульчийн мэргэжлийн үйл ажилалгаа эрхлэх зөвшөөрлийг нь олгодог болно. Үргэлжилсэн сургалтыг зохион байгуулах зохицуулалт орж ирж байгаа. Өнөөдөр маш их хуульчдыг бэлтгэж байна. Харамсалтай нь, ажлын байрны шаардлага хангасан хуульчид төгсөж гарахгүй байна. Хүний хувийн мэдээлэлд халдаж байгаа үед тухайн хүнд нь сигнал ирдэг зохицуулалтыг хийж өгнө. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, шинэлэг заалтыг оруулж ирэхээр ажиллаж байна. Сан үүсгэж архидан согтуурах эмнэг, донтой хүмүүсийг албадан эмчлэх, чиглэл руу эрх зүйн зохицуулалт хийхээр төлөвлөж байна. Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах эрхийн тухай хуулийг өргөн барина. Цагаачлахаар хүссэн иргэдийн мэдээллийг нэгтгэнэ. Гадаад улсад гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг гадаадад зорчих эрхийг тодорхой хугацаагаар хязгаарлана" хэмээн тодотголоо. 

МАНАЙ УЛСАД 159 МЯНГАН КОМПАНИ БҮРТГЭЛТЭЙ БАЙГААГААС 58 МЯНГА НЬ ТАТВАР ТӨЛДӨГ

Arslan.mn

Хувийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд ирэх дөрвөн жилд хувийн эрх зүйн шинэчлэлийг гол зорилтоо болгон ажиллах бөгөөд хувийн өмч, хөрөнгө оруулалт, оюуны өмчийн эрхийн хамгаалалт, бизнес эрхлэх таатай орчин, баялаг бүтээгч, хувийн хэвшлийг дэмжсэн эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх юм байна. Мөн Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахаар төлөвлөжээ. Манай улсад 159 мянган компани бүртгэлтэй байгаагаас 58 мянга нь татвар төлдөг. Төрийн өмчийн эзэмшлийн хувьцааг дотоодын хөрөнгийн биржээр дамжуулж, нээлттэй худалдах нь зүйтэй гэдгийг салбарын сайд хэлсэн юм. 

Хувийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд Оюуны өмчийн тухай хуулийг шинэчлэн найруулах бөгөөд тухайлбал, кино уран бүтээлчид кино театрт киногоо өгөөд борлуулалтын орлогын 30 хүрэхгүй хувийг авдаг бол IPTV-ээр гаргасан тохиолдолд хяналт тавих боломжгүй байдаг зэрэг гомдол ирдэг тул Оюуны өмчийн тухай хуулийг олон улсад нийцүүлнэ гэв. 

Түүнчлэн иргэд хоорондын зээл болон барьцаалан зээлдүүлэх, мөнгө хүүлэхтэй тэмцэх талаар өнөөдрийг хүртэл ярьж ирсэн ч ажил хэрэг болоогүй гэдгийг тэрбээр хэлээд энэ шинэтгэлийг хийхийн тулд өдрийн зээлийг хориглож, ломбардуудыг бүртгэлжүүлэн мөнгөний эх үүсвэрийг баталгаатай болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх юм байна. 

ТӨР БИЗНЕС ХИЙХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЯЗГААРЛАНА

Arslan.mn

Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд иргэдийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан зөрчигдсөн эрх, эрх чөлөөгөө шүүхээр хамгаалуулах эрхийг улам бүр баталгаажуулах үүднээс храат бус бие даасан, мэргэшсэн, хариуцлагатай шүүх эрх мэдлийг бэхжүүлэх зорилгоор шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлж батлуулах юм байна. 

Ирэх дөрвөн жилд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг шинэчлэх бөгөөд ингэснээр төр хувийн хэвшлийн бизнесийг булаадаг байдлыг зогсоох юм байна. Компанийн засаглалыг сайжруулж, ТУЗ-ийн гишүүний сонгон шалгаруулалтыг олон улсын түвшинд хүргэж, ил тод, нээлттэй явуулах боложмийг бий болгох юм.  Одоогийн байдлаар ОНӨ 348, төрийн өмчит 102 компани байгаа юм байна. 

ВИДЕО:

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619265
1 эможи

Зочин
2020-08-18 12:05
keyboard_arrow_up