Үндэсний их баяр наадмаар ес даван түрүүлсэн П.Бүрэнтөгс аваргад баяр хүргэлээ

2020 оны 8 сарын 04

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын аварга П.Бүрэнтөгсийг хүлээн авч уулзан баяр хүргэж амжилт хүсэв.  Увс аймгийн Давст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх, улсын арслан  П.Бүрэнтөгс Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар ес даван түрүүлж Монгол Улсын аварга цол хүртсэн юм.

Улсын аварга П.Бүрэнтөгс:


Нэгийн даваанд залуу бөх Д.Бат-Өлзий
Хоёрын даваанд залуу бөх Г.Алтанбагана
Гурвын даваанд аймгийн харцага Т.Түвшинтулга
Дөрвийн даваанд аймгийн арслан О.Цэцэнцэнгэл
Тавын даваанд улсын начин Б.Чимэдвандан
Зургаагийн даваанд аймгийн арслан О.Мөнх-Эрдэнэ
Долоогийн даваанд аймгийн арслан Б.Бат-Орших
Наймын даваанд улсын заан Б.Пүрэвсайхан
Есийн даваанд улсын аварга Н.Батсуурийг давсан юм.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618904
0 эможи

keyboard_arrow_up