Н.Мягмар: Шинээр томилогдож байгаа томилгоонууд нь Коронавирусын халдварт өвчлөлийн тухай хуулиар зохицуулагдаж буй түр зохицуулалт юм

админ
2020 оны 7 сарын 30

Шинэ Засгийн газрын зүгээс  хийгдэж буй томилгоотой холбоотой цаг үеийн асуудлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмараас тодрууллаа.

-Шинэ Засгийн газрын зүгээс шинээр томилж байгаа зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нарыг хууль зөрчиж, сонгон шалгаруулалтгүй томилж байгаа тул энэ талаар танаас тодруулах гэсэн юм. Эдгээр томилгоог ямар хуулийг үндэслэн томилж байгаа вэ?

-Коронавируст халдвар /Ковид19/-ын цар тахлын үеийн урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль гээд УИХ-аас баталсан хууль байгаа. Энэ хуулийг барьж шийдвэрлэж байгаа ийм л зохицуулалтууд юм. Өөрөөр хэлбэл түр зохицуулалтууд гэж ойлгож болно. Энэ хуулийн хүчинтэй хугацаанд л  томилгоонууд түр хийгдэж байна гэж ойлгож болно. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй байна. Түр зохицуулалт юм.

-Коронавирусын тухай хуулийн хүчинтэй хугацаанд л үргэлжлэх түр томилгоонууд гэж ойлгож болох нь байна тийм үү? Тийм учраас сонгон шалгаруулалтгүйгээр томилж байна гэж ойлгож болох уу?

-Коронавирусын тухай хуулийн хүчин төгөлдөр хугацаа дуусмагц эдгээр томилгоонууд Төрийн албаны зөвлөл, Төрийн албаны тухай хуулийнхаа дагуу хийгдэнэ.

-Баярлалаа. 
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618805
1 эможи

Зочин
2020-07-31 16:47
Ганаа
2020-07-31 15:14
Мөн тэнэгтэх юм аа. Хэрэг алгаа би л лав ийм сонголт хийгээгүй.
keyboard_arrow_up