Засгийн газар хуралдаж байна

2020 оны 4 сарын 01

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар 13 асуудал хэлэлцэхээр товлосон байна.

Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай, Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай, Монгол, Грекийн Засгийн газрын хэлэлцээр батлах тухай, “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” төслийн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциацийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл багтжээ.

Мөн хуралдаанаар “Тогтвортой амьжиргаа-3” төслийн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциацийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээр, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн боловсруулсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт, Баруун бүсийн эрчим хүчний системийн санхүүгийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
3
wow an post
yay an post
sad an post
ouch an post
2
confuse an post
4
angry an post
3
615464
20 эможи
keyboard_arrow_up