Ц.Ганзориг: Хүнсний хомсдол үүсэхгүй тул иргэд нөөцлөх шаардлагагүй

админ
2020 оны 2 сарын 13

Arslan.mn

ОБЕГ-ынхан Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжсэн өнөө үед авах арга хэмжээнүүдийнхээ талаар мэдээлсэн.

Энэ үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Юуны өмнө баталгаатай эх сурвалжийн мэдээ мэдээллийг хурдан шуурхай, үнэн зөвөөр хүргэж буй хэвлэл мэдээллийнхэндээ баярласнаа илэрхийлье. 

Засгийн газрын тогтоол гарсантай холбоотойгоор өнөөдрөөс эхлэн цагаан сарыг тэмдэглэхийг уриалсан, үзэсгэлэн худалдаа цагаан сарыг сурталчилсан зар сурталчилгааг цацагдахгүй байхыг анхааруулж байна. 

Мөн орон нутгийн замуудыг хязгаарлаж, хаагаагүй, хүнсний захуудыг хаагаагүй тул иргэд хүнсээ нөөцлөх шаардлагагүй. Хүнсний хомсдолд орох асуудал үүсэхгүй.

Ийм төрлийн ташаа мэдээлэл нь үнийн хөөрөгдөл үүсгэх сөрөг үр дагавартай тул анхаарал болгоомжтой байхыг уриалж байна. Төр засаг цаг тухайд нь арга хэмжээг авч ажиллаж байгаа."гэв.

Мөн тэрбээр “Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийг хуралдуулах чиглэл өгч түрээс, хүүний дарамтаас гарах гарц шийдэл, цаашлаад валютын ханштай холбоотой цаг үеийн асуудлуудаар үүрэг даалгавар өгсөн. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хувьд хэрхэн эрсдэлгүй даван туулах талаар ярилцаж байна” гэлээ.

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
613719
2 эможи

Зочин
2020-02-14 15:37
Ene olon hoolnii gazar zochid buudalaa haagaachee
Зочин
2020-02-14 12:14
keyboard_arrow_up