Иргэдэд эрх зүйн мэдлэгийг хялбар, шуурхай хүргэх ЦАХИМ платформ НЭЭЛТЭЭ хийлээ

2020 оны 1 сарын 15

Arslan.mn

Нээлттэй Нийгэм Форум 2016 онд Хууль зүй дотоод хэргийн яамтай хамтран бүх нийтийн эрх зүйн боловсрол, чадавхыг нэмэгдүүлэх уриалгыг гаргасан юм. Энэ ажлын хүрээнд Монгол улсын иргэдийн эрх зүйн чадавхыг өнөөгийн байдлын судалгааг хийж үзэхэд иргэдэд  өдөр тутам тулгамдаж буй эрх зүйн үр дагавар бүхий бэрхшээлүүдийн дотор  ажил эрхлэлт, зээл, газрын харилцаа, үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бэрхшээлүүд хамгийн өндөр хувийг эзэлж байна. Өөрт тохиолдож буй бэрхшээлийг шийдвэрлэх талаар хоёр хүний нэг нь  тодорхой үйлдэл хийхгүй байгаа бөгөөд үүнийхээ шалтгааныг 60 гаруй хувь нь “юу ч хийгээд нэмэргүй”, “юу хийхээ мэдэхгүй” гэжээ.

Судалгааны дүн болон 21 аймгийн сумд, нийслэлийн дүүрэг хорооны төлөөлөл, иргэдийн төлөөллийн оролцоотой зохион байгуулсан зөвлөлдөх уулзалтын үр дүнд Монгол Улсын Засгийн газар Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр 2018 он 2 сарын 14-ний өдөр батлагдсан юм.

Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж эрх зүйн цахим хөтөч www.e-khutuch.mn цахим платформыг бүтээх, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн контентоор баяжуулах ажлыг бүх талаар дэмжин иргэдийн хүртээл болгоход бэлэн болсон бөгөөд ХЗДХЯ-нд иргэдэд эрх зүйн мэдлэгийг хялбар, шуурхай хүргэх e-khutuch.mn цахим хуудасны нээлт өнөөдөр боллоо.

Arslan.mn

Тус цахим мэдээллийн санд иргэдэд нэн шаардлагатай байгаа түгээмэл тохиолддог асуудлыг шийдвэрлэхэд хэрэг болох 35 сэдвээр мэдээлэл бэлтгэн оруулаад байгаа. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн үндсэн үйл ажиллагааны нэг хэсэг, төрийн үйлчилгээний нэг болж байгаа нь энэ төслийн цаашдын тогтвортой байдлыг хангасан томоохон алхам болно гэдгийг гэдгийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нээлтийн үеэр онцоллоо.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612628
1 эможи

Зочин
2020-01-15 19:53
Зочин
2020-01-15 19:07
keyboard_arrow_up