ФАТФ-ийн зөвлөмжийн дагуу худал мэдүүлсэн бэлэн мөнгийг хураах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов

2019 оны 10 сарын 31

Arslan.mn

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын бүлэг/ФАТФ/- ээс гаргасан зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй танилцаж, холбогдох байгууллагуудаас ирүүлсэн саналыг нэгтгэн хэлэлцэв.

ХЗДХЯ, СЯ, болон Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, УДШ, УЕП, ТЕГ, ГЕГ, ЦЕГ зэрэг төрийн байгууллагуудад нэн яаралтай, шууд хэрэгжүүлэх, 1-2 сарын хугацаанд шат дараатай авч хэрэгжүүлэх арга хэмжээг тус тус хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөжээ. Эдгээр байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангаж, мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлж ажиллахыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд даалгав.

Мэдүүлээгүй, худал мэдүүлсэн бэлэн мөнгийг битүүмжлэх, хураах үйл ажиллагааг эрчимжүүлэх, энэ төрлийн зөрчлийг дахин үйлдэгдэхээс сэргийлсэн хариуцлагын арга хэмжээг шууд хэрэгжүүлж байх, гэмт хэргийн эрсдэлтэй уялдуулан мөрдөн шалгах болон прокуророор яллах үйл ажиллагааг сайжруулах, илэрсэн зөрчлүүдэд тохирсон шийтгэл оногдуулж, давтан үйлдэгдэх байдлыг таслан зогсоох зэргээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалтыг гаргажээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
609927
7 эможи

Zochin
2019-11-02 15:24
Pildag zan gargahgui ajilaa sain hii
зочин
2019-11-01 15:54
шалгадаг хүмүүс нь шударга байгаасай. нөгөө мөнгө угаагчид өөрсдөө шалгаад унах бий дээ
Зочин
2019-10-31 19:01
keyboard_arrow_up