Улсын төсвийн дөрвөн тэрбум, Азийн хөгжлийн банкны 19 сая доллароор хоёр хөшөө босгож байна

2019 оны 10 сарын 23

Arslan.mn

2020 оны улсын төсвийн төслийг задалж харвал эрх баригч МАН татвар төлөгчдийн мөнгөөр сонгууль хийх нарийвчилсан төлөвлөгөө гаргасан байна гэж бид өмнө нь мэдээлсэн. Тухайлбал, хавдартай иргэдээс 19 тэрбум төгрөг харамласан мөртлөө Архангайн найман сумын оюутнуудад зориулсан дотуур байрыг Хан-Уул дүүрэгт барихаар улсын төсвийн есөн тэрбум төгрөгийг Ё.Баатарбилэг сайд өөрийн багцдаа тусгасан байгаа юм.

Мөн бодлогын чанартай томоохон бүтээн байгуулалтад бус 2020 сонгуульд зориулсан жижиг, сажиг буюу тоглоомын талбайн тохижилт, худаг барих, хашаа хайс хийх, гүүр тавих, клубийн шал засах гэх мэт ажилд улсын мөнгийг хуваарилсан нь дэндүү харамсалтай. Дээрх ажлуудыг улсын төсвөөр бус өчнөөн эх үүсвэрээр санхүүжүүлж болно. Төр сайн менежмент хийхэд л болох ажил юм.

Улсын төсвийн мөнгийг үргүй зарж буй бас нэгэн ажил байна. Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нарын төрсөн нутаг Хэнтий аймгийн Батноров, Биндэр суманд  улсын төсвийн дөрвөн тэрбум, Азийн хөгжлийн банкны 19 сая долларын зээлээрхөшөө барих ажлыг эхлүүлээд байна.

Азийн хөгжлийн банкнаас хөнгөлөлттэй нөхцөл буюу бага хүүтэй 25 жилийн хугацаатайгаар 19 сая долларыг зээлжээ. Тус мөнгөөр Батноров, Биндэр суманд аялал жуулчлалыг хөгжүүлэх цогцолборыг барина гэж буй ч одоогоор хоёр хөшөө дутуу баригдсан байдалтай байгаа юм.

  • Тодруулбал, Биндэр суманд “Их Монгол улс, Монголын Эзэнт гүрэн” цогцолбор барилгыг Батноров суманд “Хүлэг баатар Боорчи-Андлалын Өргөө” цогцолборыг барьж эхлээд байгаа юм.
  • Батноров суманд баригдаж буй “Хүлэг баатар Боорчи-Андлалын Өргөө” цогцолборыг шавыг өнгөрсөн зун тавьсан бөгөөд хөшөөний нээлтийг ирэх арваннэгдүгээр сард нээхээр төлөвлөжээ.

 

Уг ажлыг зарим иргэд шүүмжилж Азийн хөгжлийн банкнаас 19 сая долларын хөнгөлттэй зээл авч эдийн засаг үр ашигт авчрахгүй бетон цутгалаа гэж буй.

Харин уг ажлыг санаачлагч ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ уг төслийг шүүмжилсэн хүмүүсийг түүхийн өмнө, төрийн эсрэг гэмт хэрэг хийж байгаа хүмүүс гэж үзэх болно гэсэн юм.

У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар хамтран 2020 онд Хэнтий аймагт хамгийн өндөр буюу 131.3 тэрбум төгрөгийг суулгуулж чадсан. Хэнтийн зарим сумдад тавигдсан төсөв бүхэл бүтэн аймгаас ч давсан жишээтэй байгаа. Тухайлбал,  Бэрх тосгонд суулгасан 27.8 тэрбум Дорнод аймгаас илүү байгаа юм.

Гэтэл Хэнтий аймаг бусдаас хол илүү авсан мөнгөө хэрэгтэй зүйлд нь, иргэдэд зарцуулахгүй байгаа ганц жишээ  энэ юм. 

Т. Хулантахь

Эх сурвалж: isee.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609582
0 эможи

ита
2019-10-25 17:53
Хөшөөт сумандаа л хөшөөгөө барьцгаа. Улс даяараа хөшөө бариад байж болохгүй. Хөшөөт гэдэг улс болно. Хөшөөг талийгаач нарт зориулж босогдог улс маань тэр аяараа юуны газар боллоо.
Зочин
2019-10-23 10:37
keyboard_arrow_up