ЗГ: Шахмал түлштэй холбоотой асуудлыг авч хэлэлцэнэ

2019 оны 10 сарын 09

Arslan.mn

Хуваарь ёсоор Засгийн газрын хуралдаан өглөө 08 цагт эхэлсэн. Хуралдаанаар нийт 10 асуудал хэлэлцэж, дөрвөн танилцуулах асуудал байна.

Тухайлбал, цаг үеийн асуудлаар авах зарим арга хэмжээний талаар буюу шахмал түлштэй холбоотойгоор нийгэмд үүсээд буй нөхцөл байдлыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанаар танилцуулах аж.

Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн
1. Терроризмтой тэмцэх салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл

 

Л.ОЮУН-ЭРДЭНЭ

2. Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын хуралдааны тухай Д.ЦОГТБААТАР
3. Хөрөнгө гаргах тухай Ц.НЯМДОРЖ
4. Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл

 

Ц.НЯМДОРЖ

5. “Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын хоорондын 1993 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай протокол”-ын төсөл

 

Ц.НЯМДОРЖ

6. Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай* Ё.БААТАРБИЛЭГ
7. Хөрөнгө гаргах тухай* Ё.БААТАРБИЛЭГ
8. Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицол батлах, эрх олгох тухай Д.СУМЪЯАБАЗАР
9. Эрчим хүчний яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай Ц.ДАВААСҮРЭН
10. Бусад асуудал* У.ХҮРЭЛСҮХ

 Танилцуулах асуудал

11. “Мал аж ахуйн шинжлэх ухаан, үйлдвэрлэл технологийн үндэсний парк” төслийн талаар Л.ОЮУН-ЭРДЭНЭ
12. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын гадаад томилолтын дүнгийн талаар Л.ОЮУН-ЭРДЭНЭ
13. Цаг үеийн асуудлаар авах зарим арга хэмжээний талаар* Л.ОЮУН-ЭРДЭНЭ
14. Монгол-Хятадын экспо III арга хэмжээг зохион байгуулсан дүнгийн талаар Ч.УЛААН
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609050
0 эможи

Зочин
2019-10-09 12:14
keyboard_arrow_up