Газрын тосны үйлдвэрийн ДЭД БҮТЦИЙГ Улсын комисс хүлээн авлаа

2019 оны 10 сарын 08

Arslan.mn

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр зам, автозам, 110 КВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг улсын комисс хүлээн авах арга хэмжээ боллоо.

Тус үйлдвэр нь Энэтхэгийн Засгийн газрын Монгол Улсад олгож буй нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдаж байгаа бөгөөд өнгөрсөн сард Ерөнхийлөгч Х.Баттулгыг Энэтхэг улсад айлчлах үеэр 236 сая ам.доллар нэмж олгох шийдвэр гаргаснаа мэдэгдсэн билээ.

Arslan.mn

Тосны олборлолтын хэмжээнд нийцүүлэн жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг түүхий тос дамжуулах хоолойн хамт байгуулахаар төлөвлөж байгаа.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншанд өртөөтэй холбох салбар төмөр зам нь жилд үйлдвэрийн хэрэгцээний 1.53 сая тонн ачааг тээвэрлэх зориулалттай бөгөөд  замын урт нь 27.7 км юм. Төмөр зам 1,520 мм-ийн өргөн царигтай, 50 жилийн баталгаатай ажээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609019
2 эможи

Зочин
2019-10-08 13:27
сайн байна.
Зочин
2019-10-08 13:19
keyboard_arrow_up