Ц.Нямдорж: Үндсэн хуулинд долоон өөрчлөлт хийгээгүй бол аль хэдийн дарангуйлал тогтох магадлалтай байсан

2019 оны 9 сарын 05

Arslan.mn

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбоотой УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж байр сууриа илэрхийллээ. 

Хууль зүйн сайд Ц.Нямдорж  "Үндсэн  хуулийн нэмэлт өөрчлөлтийн хамгийн хүнд сэдэв нээлттэй үлдлээ. Бүлэг хуралдаад нэг талдаа гарчих байх. Ер нь Үндсэн  хуулийн нэмэлт өөрчлөлт хүнд гэдгийг бүгд харлаа. Үүнээс хойш зөвхөн нэг сэдэв барьж аваад явахгүй бол бүх бүлэг заалтаар хэлэлцүүлбэл явахгүй юм байна.  1999 оны "Дордохын долоон өөрчлөлт" бол Ерөнхийлөгч эсрэг байхад хийсэн шүү. Хийхээс аргагүй байдалд ороод, 76-уулаа гар өргөн баталж байсан. Нам дотор асуудал гарсан нь үнэн, учраа олсон нь үнэн. Дотроо асуудал гардаггүй нам энэ хорвоо дээр байхгүй.  Тэр долоон өөрчлөлтийг хийсэн тулдаа өнөөдөр болсон болоогүй дарангуйлын биш замаар УИХ дээр асуудлаа яриад яваад байгаа санаатай юм. Тэр долоон өөрчлөлт хийгээгүй бол аль хэдийн дарангуйлал тогтчихсон байх байсан байж магадгүй юм.

Шүүгчдийг бүх насаар нь томилдог томилгооны систем чинь өнөөдөр асуудал болчихоод байгаа. Мөн бүх шүүгчийг Ерөнхийлөгч томилдог томилгооны асуудал байдаг. Үүнийг би буруу гэж үздэг. Энэ хоёр асуудлыг шийдэж чадахгүй бол хэцүү. Гэхдээ шүүхийн толгойд сууж байгаа хүмүүс шүүхээ зөв аваад явчих юм бол одоо оруулах гэж байгаа өөрчлөлтийг дэмжээд явчих бололцоо бий. Шүүхийн байгууллагыг улс төрийн зорилгоор ашиглаж болохгүй гэж хатуу хэлдэг хүн би. Шүүхийн байгууллагыг улс төрийн зорилгоор ашиглахаар юу болдгийг найман жилийн хичээлээр үзлээ шүү дээ." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607692
1 эможи

Зочин
2019-09-06 08:50
Энэ Нямдорж гэж шударга дүр эсгэн ИХ МЭДЭГЧ гэж өөрийгөө бодогчийг улс төрөөс зайлуулаагүй цагт цэвэршихгүй шүү
Зочин
2019-09-05 23:05
keyboard_arrow_up