Н.Цэрэнбат: Монгол Улсын талаар сөрөг мэдээлэл гарах бүрт ЖУУЛЧДЫН ТОО багасдаг

2019 оны 7 сарын 02

Arslan.mn

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн онд БОАЖЯ-аас зарласан "Цэвэрхэн наадацгаая" аяны үр дүнд 200 гаруй сайн дурын залуу ажиллаж, 30 гаруй тонн хог цэвэрлэжээ. Энэ жил аяны хүрээг тэлж Үндэсний баяр наадам зохион байгуулах хорооноос гадна, хувийн хэвшлүүд, олны танил эрхмүүд "Цэвэрхэн наадах"-ыг уриалж байгаа ажээ.

Мөн МОХ-ны 200 залуу нэгдэж Төв цэнгэлдэх, Хүй 7 хоног, Туул гол, Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт эргүүл хийж, иргэдийг хоггүй, цэвэр наадахыг уриалах юм байна. 

Arslan.mn

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Жуулчдын тоог өсгөх боломжтой. Монголын талаар таагүй мэдээлэл гарах тусам манайд ирэх жуулчдын тоо буурдаг. Ариун цэврийн байгууламжийн хувьд компаниуд чанар стандартаа сайжруулсан ч хангалттай биш байна. Аялал жуулчлалын салбарыг чанарыг дээшлүүлэхийн тулд үнэ төлбөргүй сургалт зохион байгуулж, хөтөч бэлтгэх гэх мэт сургалтад 10 мянган хүн хамрагдсан. Нийслэлийн аялал жуулчлалын газартай бид хамтран ажиллаж байна. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай үйл ажиллагаагаа уялдуулах шаардлага бий.

Манайд наадмын үеэр ирдэг жуулчдын тоо ихээхэн өсдөг. Тэдэнд үйлчлэхдээ хүнд үйлчилж байна гэж битгий хандаарай гэж хүсмээр байна. Мөн дотоодын иргэдэд хандан, цэвэр цэмцгэр наадахыг хүсэж байна.

Аялал жуулчлалын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд өөрсдөө ариун цэврийн байгууламжаа сайжруулж ажиллаж байгаа. Мөн жуулчдад үйлчлэх үйлчилгээний чанарыг сайжруулах үүднээс хөтчүүдийг бэлтгэсэн.

Аялал жуулчлалын холбооноос 10000 жуулчин наадмын нээлт үзэх хүсэлт өгсөн. Ядаж 3500 билeт өгөөч гэдэг хүсэлт тавьсан. 3500 билeтийг нь гаргаж өгөхөөр ярьж байна. Бид ихэнх тасалбараа жуулчдад өгчихөөр өөрсдөө үзэж чадахаа больчихдог. Тиймээс том цэнгэлдэх хүрээлэн барьж байж энэ асуудлыг шийднэ. Мөн энэ жилээс жуулчдад зориулан "Наадам night" хөтөлбөрийг зохион байгуулна. Ингэснээр өглөө нээлт үзэж чадаагүй жуулчид орой нь үзэх боломжтой." гэв.

ШУУД ҮЗЭХ:

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605478
0 эможи

keyboard_arrow_up