Л.Оюун-Эрдэнэ: 40 сая ам.доллар төлсөн баримтыг би гаргаж ирээд харуулъя

2019 оны 6 сарын 18

Arslan.mn

Өнөөдрийг хүртэл Стандарт банкнаас өр төлөгдсөн тухай баримт Монгол Улсын Засгийн газарт ирүүлээгүй байгаа тухай УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдэгдсэн. Уг мэдээлэлтэй холбогдуулан Стандарт банкнаас өр төлөгдсөн гэх бичиг манай Засгийн газарт ирсэн эсэх талаар  ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тодруулга өглөө.

Тэрбээр " 40 сая ам.доллар журмынхаа дагуу шийдэгдсэн шүү дээ. Одоо гол нь 40 сая ам.долларыг хохирол учруулсан хүмүүсээс буцааж авах л асуудал бий. Энэ нь хууль хяналтын байгууллага дээр байгаа.  40 сая ам.долларыг төлсөн нь тухайн үеийн нөхцөл байдалд буруу зүйл болоогүй. Мөнгө төлөгдсөн баримтыг би гаргаж ирээд харуулъя." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
604938
6 эможи

Иргэн
2019-06-18 21:30
Мөнгө төлөөгүй гээгүй, төлөхийн дээдээр төлсөн. Харин Стандарт банкинд биш дундын зуучлагчид төлсөн, хэд нь Стандартад очсон, хэд нь дунд нь цавчигдсан нь мэдэгдэхгүй. Стандартаас тэрийг хүлээж аваад өр цайрууллаа гэдэг баталгаа ирээгүй гээд байгаа биз дээ. Худлаа мэдэн будилаад
keyboard_arrow_up