У.Хүрэлсүх: 10 сая доллар авсан бол үнэнээ хэл

2019 оны 5 сарын 22

Arslan.mn

У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын нэг сайд 10 сая ам.долларын авлигын хэрэгт холбогдсон талаар мэдээлэл өнгөрсөн долоо хоногоос эхлэн цацагдаж эхэлсэн.

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр энэ асуудлыг шалгаж, тогтоох чиглэлийг Ерөнхий сайд Хууль зүйн сайд Ц.Нямдоржид өгсөн ажээ. 
“Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээс 10 сая ам.доллар авсан бол үнэнээ хэлээд хэвлэлийн бага хурал хий гэсэн. Бүгд тийм зүйл байхгүй гэсэн. Энэ асуудлыг Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид шалгаж тогтоох чиглэлийг өгсөн. Энэ мэдээ нэг талдаа улс төрийн зорилготой байж магадгүй. Үнэхээр тийм хэрэг байвал хууль хяналтын байгууллагаар тогтоох байх. ” гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
603833
5 эможи

Зочин
2019-05-22 17:37
Их л гэнэн... асуулт бна шүү
keyboard_arrow_up