Ч.Хүрэлбаатар: “Эрдэнэт” үйлдвэрээс 2.2 их наяд төгрөгийн 39 зөрчил илэрсэн

2019 оны 5 сарын 22

Arslan.mn

Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрт хийсэн шалгалтын дүнг хуулийн байгууллагад шилжүүлэхээр болсон талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийж байна.

Сайд Ч.Хүрэлбаатар "Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг төр эзэмшдэг, Ерөнхий захирлыг Засгийн газраас томилдог ч шийдвэр гаргах бүхий л эрх мэдэл 49 хувийг эзэмшигч "Монголын зэс" корпорацид шилжсэн ч шалгалтаар тодорхой болсон. 

Компанийн аливаа гүйлгээг нэг, хоёрдугаар гарын үсгээр хийгддэг. Гэтэл энэ үйлдвэрт гарын үсэг зурах эрхийг олон хүнд олгосон нь санхүүгийн сахилга бат алдагдсан, хяналт тавих боломжгүй болгосон. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэртэй гэрээ хийж, 103.6 тэрбум төгрөгийн урьдчилгааг авсан. Цөөн тооны ААН-тэй их хэмжээний мөнгөн дүнтэй гэрээ байгуулсан. 

Шалгалтын явцад авлига, ашиг сонирхолын зөрчилтэй гэж үзэж болох үрэлгэн, зарлагатай асуудлууд илэрсэн хоёр хавтаст материалыг хууль, хяналтын байгууллагад шилжүүлэхээр Засгийн газраас шийдсэн.

49 хувийг эзэмшигч талд ногдол ашиг гэж 55.8 сая долларын гүйлгээг хийсэн. Ногдол ашгийг шилжүүлэхдээ татвар төлөөгүй. 

Нэг гэрээний зөрчил гарсан байна. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэр өөрийн хөрөнгөөр томоохон оношилгооны төв бариулчихаад хувийн компанид шилжүүлж өгсөн байна. 

Нийтдээ зургаан төрлийн 33 тэрбум төгрөгийн татварын зөрчил гарч, акт тавьсан. Мөн 2016-2019 онд 2.2 тэрбум төгрөгийн хандив тусламж олгосон байна. Үүнийг буцаан төлүүлэх ёстой гэж үзэж байгаа.

Бас нэг томоохон зөрчил илэрсэн нь экспортлох гэж буй зэсийн баяжмалыг Гаалийн төв лабораториор шинжлүүлдэггүй. Хувийн лабораторитой гэрээ хийж шинжлүүлээд, түүнийгээ үндэслэн татвар төлж байна. 

Худалдан авалтын 2,236 гэрээ байгуулснаас 1,432 гэрээг нь шууд хийсэн бөгөөд үйлдвэрийн захирал хуулиас давсан тушаал гаргаж гэрээ байгуулж байсан нь тогтоогдсон. 

Стандарт банканд 40 сая ам.доллар төлсөн байгаа. Уг төлбөрийг буруутай этгээдээр төлүүлнэ. " гэв.

ШУУД ҮЗЭХ:

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
603825
2 эможи

2019-05-23 09:14
Turd ajillaj baisan .odoo baigaa humuus nilj idej uuj duussn bol Hurelbaatar shig ajlaa sain higeechee
Mongol
2019-05-22 16:22
Ingeel idchidegiin bna medeed avlaa...
keyboard_arrow_up