Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамыг 4-р сарын 25-наас 12-р сарын 25 хүртэл түр хаана

2019 оны 3 сарын 15

Arslan.mn

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, НЗД-ын орлогч П.Баярхүү болон бусад албаныхан 2019 онд хийгдэх авто замын ажлын талаар мэдээлэл хийлээ. 

ШУУД ҮЗЭХ: 

 ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан:

Arslan.mn

-Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан хатуу гудамжтай автозамыг өргөтгөх, бүх аймгийг хатуу хучилттай замаар Улаанбаатар хотыг холбох ажлын хүрээнд энэ онд хийгдэх ажлыг мэдээлж байна.

2019 онд таван аймгийн төвийг нийслэл хоттой холбох хүрээнд нийтдээ 123 төсөл арга хэмжээний 2559.7 км автозамын бүтээн байгуулалт болон их засвар, 23 байршилд 1700 км төмөр бетон гүүр, их засварын ажил хийнэ. Улаанбаатар-Дарханы автозамыг дөрвөн эгнээ болгохоор АХБ-ны санхүүжилтийн  хүрээнд хийнэ. Шинээр барих автозамыг Европын сэргээн босголтын хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр шийдвэрлэнэ. Өргөтгөлт шинэчлэлтэй холбогдуулан Улаанбаатар-Дарханы чиглэлийн автозамыг дөрөвдүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 25 хүртэл түр хааж, түр зам гарган ажиллахаар шийдвэрлэлээ. Мөн хойд чиглэлийн автозамыг Булган-Дашинчилэн-Лүн гэсэн замаар зохицуулна.

Дарханы босоо тэнхлэгийн зам ачаалал ихтэй. Тээврийн хэрэгсэл зорчих урсгал дээр авто аваар гарах нь их байдаг. Дөрвөн эгнээ замтай болчихвол аюулгүй байдал нэмэгдэнэ. Бид олон улсын банкны санхүүжилтээр хийх учир энэ ажлыг богино хугацаанд чанартай хийх зорилт тавьж байна. Олон улсын транзит тээвэр энэ замаар явах юм хэмээн мэдээлэв.

Улаанбаатар-Дарханы чиглэлийн түр замыг  Баянчандмань—Жаргалан-Сүмбэр-Хонгор чиглэлээр нэвтрүүлнэ. Булган, Хөвсгөл аймгийн иргэдийг Лүн чиглэлээр нэвтрүүлэхээр 30 хувь замын хөдөлгөөний ачаалал буурч байгаа аж.  Зорчигч тээвэрт нэмэлт вагон гарган ажиллуулах юм байна. АХБ-ны санхүүжилтээр нийтдээ 204.16  км урт зам тавих аж. Нийтдээ 27 ширхэг объектуудыг чөлөөлнө. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601160
0 эможи

Иргэн
2019-03-15 23:16
Богино хугацаанд чанартай хийхийг хүсэн ерөөе! Энэ хугацааг ард бид тэсэн давах болтугай !Дарханы зам хаахад мөнч хэцүүдээ шороо тоос,шавар ус
Иргэн
2019-03-15 23:16
Богино хугацаанд чанартай хийхийг хүсэн ерөөе! Энэ хугацааг ард бид тэсэн давах болтугай !Дарханы зам хаахад мөнч хэцүүдээ шороо тоос,шавар ус
keyboard_arrow_up