ШУУД: БНСУ-ын олон удаагийн визийг нээж, хугацааг иргэдийн эрх ашигт нийцүүлнэ

2018 оны 1 сарын 19

Arslan.mn

Гадаад харилцааны яамнаас ЯГ ОДОО мэдээлэл хийж байна. 

ШУУД: 

АРСЛАН.мн Arslan mn

ШУУД: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНААС МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ БАЙНА

Posted by АРСЛАН.мн Arslan mn on Thursday, January 18, 2018

Энэ үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен урилгаар хийсэн албан ёсны айлчлал амжилттай боллоо. Айлчлалын хэд хэдэн онцлог нь Монголын бүх иргэдийн санааг зовоож буй утааны асуудлыг нэгт тавьж, үүнийг шийдэхэд тодорхой арга хэмжээ авах хөрөнгө санхүүг шийдвэрлэхэд онцгойлон анхаарсан. 500 сая долларын зээлийн гэрээг 30 жилийн хугацаатай 0,2 хувийн хүүтэйгээр зээлэх гэрээг зурсан. Энэ мөнгөөр Улаанбаатар хотын утааг бууруулах, төслүүдийг боловсруулж, төсвийг нь шийдвэрлэж ажиллах болно. Утааны эсрэг айлчлал байсан гэж хэлж болно. 

Энэ айлчлалын үеэр Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин хоёр орны харилцаа иж бүрэн түншлэлийн хүрээнд явж байгаа. Үүнийг шат ахиулж стратегийн түншлэлийн түвшинд хүргэх ёстой хэмээсэн. Стратегийн түншлэлийн түвшинд хүргэхийн төлөө хоёр яам харилцан ажиллана. 

Стратегийн түншлэлийн түвшинд хүрснээр манай хоёр орны худалдаа, эдийн засаг, иргэд хоорондын харилцаа, аюулгүй байдлын асуудлууд хоорондоо уялдаатай, бүрэн итгэлцэлд хүрэх юм. 

Айлчлалын үеэр иргэдийн визны тухай хоёр орны иргэд алсдаа визгүй зорчих ёстой, өнөөдөр байгаа визны тогтолцоог хөнгөвчлөх, олон удаагийн визийг нээж, хугацааг нь иргэдийн эрх ашигт нийцсэн байх талаар  БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Интэй ярьсан. 

Бизнесийн уулзалт форумын үеэр уул уурхайн салбараас илүүтэй хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалт оруулах талаар мөн ярьсан. 

Үүнээс гадна АНУ-тай богино хугацаанд ажил эрхлэх визийг удаа дараа хүсэлт гаргаж байсан. Энэ виз маань бүтсэн. Их олон орон энэ визийг хүссэн ч Монгол улс л одоогоор аваад байна. АНУ-тай зөвлөлдөх уулзалтыг хийх учраас энэ үеэр албан ёсоор бидэнд мэдэгдэнэ. 

Яг одоо Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдээлэл хийж байна." хэмээлээ. 

Arslan.mnArslan.mn

 

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52585
1 эможи
keyboard_arrow_up