ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ: Өглөөний 09:00 цагийн байдлаар сонгогчдын идэвхи сайн байна

2021 оны 6 сарын 09

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 07:00 цагт эхэллээ. Санал хураалт өглөөний 07 цагаас оройн 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Санал авах хэсгийн хороодод 07:00 цагаас эхлэн иргэд дарааллаж, маш идэвхитэй саналаа өгч байна.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд 2087 хэсгийн хороо байгуулагдсан бөгөөд уг хэсгийн хороодод 18,146 төрийн албан хаагчид ажиллаж, нийт 2,040,556 сонгогч саналаа өгөх бол улсын хэмжээнд 2641 даамал сонгуулийн дүнг дамжуулах ажлыг хариуцна.

СЕХ-ноос санал хураалтын ирцийн мэдээллийг өнөөдөр 12:00, 16:00, 22:00 цагт олон нийтэд мэдээлнэ.

Ерөнхийлөгчийг анх удаа зургаан жилээр сонгох энэхүү сонгуульд МАН-аас тус намын дарга У.Хүрэлсүх, Ардчилсан намаас С.Эрдэнэ, “Зөв хүн электорат” эвслээс “Датаком” ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.Энхбат нар нэр дэвшиж байна.

Иргэд та бүхэн ирцээ бүрдүүлж, сонгуульдаа идэвхитэй оролцоорой.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627649
0 эможи

keyboard_arrow_up