УРЬДЧИЛСАН ДҮН: Багахангай, Багануур дүүрэгт МАН үнэмлэхүй ялалт байгууллаа

админ
2020 оны 10 сарын 15

Arslan.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтын дүн мэдээг урьдчилсан байдлаар СЕХ-нд нэгтгэж эхэлжээ. 

Нийслэлийн Багахангай, Багануур дүүргийн ИТХ-ын сонгуулийн дүн мэдээг СЕХ-ны цахим хуудаст нийтлэгдсэнээр танилцуулж байна. 

Багахангай дүүрэг нь нийслэлийн ИТХ-ын 22 дугаар тойрог бөгөөд нэг мандаттай. Тус дүүргээс нийслэлийн ИТХ-д МАН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэбаяр 1,205 санал буюу 58.21 хувийн саналаар ялалт байгуулсан байна. 

Харин Нийслэлийн Багануур дүүрэг нь нийслэлийн ИТХ-ын 21 дүгээр тойрог бөгөөд хоёр мандаттай.

Багануур дүүргээс нийслэлийн ИТХ-д МАН-аас нэр дэвшигч С.Даваасүрэн 5,482 санал буюу 58.93%, МАН-аас нэр дэвшигч Т.Отгонболд 5,193 санал буюу 55.82% санал авч НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620488
0 эможи

Зочин
2020-10-16 08:07
keyboard_arrow_up