СОНГУУЛЬ: УИХ-ын энэ удаагийн сонгуульд 18-24 насны 324 мянган иргэн саналаа өгнө

админ
2020 оны 6 сарын 24

Arslan.mn

ҮСХ-ны мэдээллээр Монгол Улсад бүртгэлтэй 3.3 сая иргэний 2.1 сая гаруй нь сонгуулийн насных байна. 

Улсын хэмжээнд энэ оны 6 дугаар сарын 23-ны байдлаар сонгогчдын нэрийн жагсаалтад 2.000.624 иргэн бүртгэгджээ. Үүнээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20.7-д заасны дагуу “Түр хасав” тэмдэглээтэй 130:747 сонгогч бүртгэгдээд байна.

Сонгуульд оролцож санал өгөх нийт иргэдээс 18-24 насны 324 мянга гаруй,  25-45 насны 1 сая орчим, 45-аас дээш насны 740 мянган иргэн байна. 

2016 оны УИХ-ын сонгуульд  сонгогчдын 47 хувь 11-15 цагийн хооронд санал өгч байжээ.

Ирцийн хувьд ҮСХ-ноос мэдээлснээр 2016 оны УИХ-ын сонгуульд 18-25 насны сонгогчдын 50.8 хувь, 25-30 насныхны 65.2 хувь, харин 60-аас дээш насны иргэдийн 97 хувь идэвхтэй оролцож, саналаа өгч байв. 2016 онд сонгогчдын 47 хувь 11-15 цагийн хооронд санал өгч байжээ.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618113
0 эможи
keyboard_arrow_up