ФОТО: Сонгогчдын дунд залуус сонгуульдаа идэвхтэй оролцож байна

админ
2020 оны 6 сарын 24

Arslan.mn

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт 07.00 цагт албан ёсоор эхэллээ.

УИХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн санал хураалт 22.00 цаг хүртэл үргэлжлэх юм. Санал авах байранд биечлэн очиж боломжгүй иргэдийн саналыг өчигдөр буюу энэ сарын 23-ны 09.00-20.00 цагт зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авсан бөгөөд өнөөдөр санал тоолох төхөөрөмжид уншуулах юм.

Санал хураалт хэрхэн явагдаж буйг сурвалжлахаар Баянзүрх дүүргийн 22-32, 23-1 дүгээр хэсгийн санал авах байрыг зорьсон юм. 

Arslan.mn

Энэ удаагийн сонгууль дэлхий дахинд тархаад буй COVID-19 цар тахалтай холбоотойгоор онцгой зохион байгуулалт дор болж буйгаараа онцлогтой.

Arslan.mn

Тухайлбал, сонгогчийг санал авах байранд орох үед биеийн халууныг хэмжиж, гарыг нь халдваргүйжүүлэн, амны хаалтгүй бол нэг ширхэг амны хаалт олгож байна. Мөн санал авах байрны гадна болон дотор хүн хоорондын зайг 1.5 метрээс доошгүй байхаар зохицуулжээ.  

Arslan.mn

Хурууны хээ уншуулсны дараа нь гарыг халдваргүйжүүлэх процесс хийгдэж байсан төдийгүй сонгогчийг санал авах байрнаас гарахад бээлийг нь зориулалтын хогийн саванд хаяуулж, гарыг нь дахин халдваргүйжүүлж байлаа. 

Ийнхүү дөрвөн жилд нэг удаа тохиох энэхүү өдөрт хүндлэлтэй, хариуцлагатай хандан саналаа өгөхөөр зорин ирж буй сонгогчдын дунд залуус сонгуульдаа идэвхтэй оролцож байв. 

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618107
1 эможи

Зочин
2020-06-24 12:42
keyboard_arrow_up