АН: Сонгуульд ХҮНИЙ хуучин, ДЭЭЛИЙН шинээр ГОЁНО

2020 оны 5 сарын 15

Arslan.mn

Яг одоо Ардчилсан нам эгзэгтэй үе дээрээ байна. АН өнгөрсөн хугацаанд хичнээн толгой салж, хэд хуваагдсаныг ард түмэн харлаа. Тэд эв нэгдлийг сахиж чадаагүй. Харин энэ удаагийн УИХ-ын сонгуулиар АН-аас олон жилийн туршлагатай, хашир суусан гарцаагүй намдаа суудал авчрах хүний хуучнуудаа цуглуулан нэгтгэж байгаа бололтой. АН дан ганц залуучууддаа найдахыг хүссэнгүй. Учир нь АН-ын залуучуудын амбиц их, шийдвэр гаргалт, хандлага хоромын төдийд өөрчлөгддөг онцлогтой. Тэд МАН-ыг бодвол ах нараа хүндлэх, жийрхэх гэсэн үзэл сурталгүй өөр өөрсдийн чөлөөт үзлээрээ багийн тоглолтгүй явж ирсэн. Энэ удаагийн сонгуульд гэхэд л залуучуудын холбооноосоо өчнөөн олон залуус салж, намын дарга удирдлагуудтай тохиролцохгүй явж байна. 

Ямартай ч АН-д ЕТГ-ын дарга З.Энхболд, О.Баасанхүү, С.Жавхлан, Д.Ганхуяг,  С.Баярцогт, Д.Эрдэнэбат, Р.Амаржаргал, Д.Ганбат, Н.Батбаяр гэхчлэн хуучин луйхаруудаа толгой болгон сонгуульд хүч үзэхээр болжээ. Харин залуучууддаа тодорхой хэмжээнд боломж олгож байгаа ч шалгуур өндөртэй сонгож байгаа гэнэ. Магадгүй дүү нь ахыгаа, туслах нь даргаа, залуу нь ахмад үеэ барьцгүй тонгордог АН энэ удаад хашир байх нь ч аргагүй биз ээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
1
confuse an post
angry an post
2
617101
8 эможи
keyboard_arrow_up