СОНГУУЛЬ 2020: Баянголд ШИРҮҮН ТУЛААН болох нь

2020 оны 5 сарын 07

Arslan.mn

Найм дахь удаагийн УИХ-ын сонгууль болоход 50 орчим хүрэхгүй хоног үлдээд байна. 2020 оны УИХ-ын сонгуульд тойрог бүрийн өнгө, сонгогдсон түшээдийг он цагийн дарааллаар нь хүргэж байгаа билээ. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 26-р  тойрог буюу Баянгол дүүргийг онцолж байна. 

Энэ жил тус дүүрэгт гурван мандаттай сонгууль болно.  Баянголчууд үе үеийн УИХ-ын сонгуульд АН, МАН-ын аль алинд нь итгэл үзүүлж байжээ. Харин 2016 оны сонгуулиар МАН-аас Ж.Ганбаатар, А.Ундраа,  Д.Лүндээжанцан болон АН-аас С.Эрдэнэ нар УИХ-д сонгогдож дүүргийн иргэд МАН-ын гишүүдэд үнэмлэхүй итгэл үзүүлж, гурван суудал  өгсөн байдаг. 

Ийнхүү Баянгол дүүргийн энэ удаагийн сонгуулийн өрсөлдөөнийг тоймлон хүргэе. 

Намууд Баянгол дүүрэгт өрсөлдөөн ихтэй учир хүчтэй өрсөлдөгчдөө илгээдэг.   С.Эрдэнийн тойрог хэмээн олон жил нэрлэгдсэн Баянгол дүүрэгт хүчтэй нэгэн өрсөлдөгч орж ирсэн нь Ж.Ганбаатар. Үе үеийн сонгуультай адил энэ жил ч тус тойрогт ширүүхэн тулаан болох нь. 

МАН-аас тус тойрогт УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нэр дэвших нь тодорхой болжээ. Түүний хувьд Баянгол дүүрэгтэй эртнээс холбогдсон нэгэн. 2008-2012 онд НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, 2014 онд тус дүүргийн Засаг даргын зөвлөлд зөвлөх, 2016 онд УИХ-д дүүргээс сонгогдсон төдийгүй Баянгол дүүргийнхээ жаргал, зовлонг андахгүй мэддэг нэгэн гэхэд хилсдэхгүй. Тэрээр Баянгол дүүргийн намын хороог тэгээс нь эхлээд удирдсан бөгөөд өнөөдөр тус хороо нь "Нийслэлийн тэргүүний намын хороо" болтлоо идэвхжиж, хүчирхэгжсэн. Тиймээс ч МАН-ын дарга У.Хүрэлсүх түүнд ногоон гэрлээр виз олгон жагсаалтдаа оруулсан нь тодорхой. Нөгөө талаас төртэй холбоотой бизнесгүй нь түүний нэг томоохон түлхэц болсон хэмээн ойр тойрныхон нь ярилцах ч нь бий. Өөрөө ч "Төрийн албаныхныг дулдуйдаад байх шаардлагагүй" хэмээн ам бардам ярьдаг юм гэнэ лээ. 

Харин тус тойрогт  МАН-ын дараагийн нэр дэвшихээр горилж буй эрхэм бол Д.Лүндээжанцан. МАН-ын дарга нь дахин нэр дэвшүүлэх виз өгвөл уг тойрогт нэр дэвших сурагтай. Өвөрхангайн угшилтай УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн хувьд 2016 онд тойргоо нийслэл рүү сольж, Баянгол дүүргээс сонгогдсон. 

Харин АН-аас С.Эрдэнэ, С.Одонтуяа, С.Эрдэнийн хүргэн н.Энхболд нар үзэх сурагтай. МАХН-аас Б.Тулга өрсөлдөх өндөр магадлалтай байна. Тэрбээр 2016 оны сонгуульд тус дүүрэгт хүч үзсэн. Энэ удаагийн сонгуульд бие даагчид мөн адил намуудын өндөр рэйтингтэй нэр дэвшигчидтэй тулахаар болж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
616885
4 эможи

Zochin
2020-05-08 16:03
Ganbaatar yostoi hereggvi
Иргэн
2020-05-08 08:06
Ингээд л сонгох хүн байхгүй болчихдог юм шүү дээ.
Ард
2020-05-08 00:24
МАН-аас энэ гурвыг дахин дэвшүүлбэл 0%-ийн санал авна. Мананг арилгая гэвэл Ан-ынхныг унагаах, МАХН болон бусад намууд Эрдэнийг дийлэх сайн хүмүүсээ дэвшүүлэх хэрэгтэй. Тулга болж байна, гараад ирнэ.
Зочин
2020-05-07 19:51
Гэрэл
2020-05-07 17:41
Үүндээ өвөө минь баяртай.Дундыг барьж сайн явсан шүү.Хөөрхий муу Дүгнээд яааж казино тоглох мөнгө багийн бэ?
Зочин
2020-05-07 15:28
МАН-ыг л сонгож болохгүй шүү. Иргэдээ
keyboard_arrow_up