Сонгуульд бие даан нэр дэвших “МӨРӨӨДЛИЙН БАГИЙНХАН“

2020 оны 4 сарын 29

Arslan.mn

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль хаяанд иржээ. Оны өмнөхөн баталсан Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигчид эхнээсээ тодорч байна. Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд 15 нам, дөрвөн эвсэл, 208 нэр дэвшигч өрсөлдөхөөр холбогдох газарт нь мөрийн хөтөлбөрөө хүргүүлж, баталгаажуулаад байгаа юм.

Харин өчигдөр /2020.04.28/ хуулийн хугацаанд Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн бие даагч 208 хүний нэрс ил боллоо. Тэдний нэрс ил болсон даруйд хэвлэл мэдээлэл болон олон нийтийн сүлжээгээр сайн, муу янз бүрийн мэдээлэл хийгээд сэтгэгдэл хөвөрч эхэллээ. 

Тухайлбал, бие даан нэр дэвших энэ бүлэгт сошиал одууд, шударга тэмцэгчдийн дүрд тоглогчид, хуульчид, тбб-ынхан нийгмийн идэвхтнүүд хамаарна. Эцэг эхээс өгсөнс гэх нэрээ Чингисхаан болгож сошиалд, солиорогчдын нэг гэгдэх болсон залуу сонгуульд бие даахаар мөрийн хөтөлбөрөө өгчээ.

Ерөнхийлөгч Х.Баттулгын анхны эхнэр Ц.Энхтуяа бие дааж нэр дэвшихээр болжээ. Тэрбээр 2018 оны нэгдүгээр сард ИЗНН-ын дэд даргаар томилогдож байсан бөгөөд ИЗНН-ыг байгуулагдсан цагаас нь хойш үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож, санхүүжилтэд нь дэмжлэг үзүүлсэн тухай яриа байдаг. Харин УИХ-ын 2020 оны сонгуульд ийнхүү бие даахаар болсон байна. 

Уул уурхай, газар шорооны төлөө тэмцэгчдийн дүр үзүүлэгч  “Дэлхийн монгол ногоон нэгдэл”-ийн тэргүүн Х.Бээжин, “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг гэсэн нийгмийн идэвхтэн, тэмцэгчид бас улстөрд орохоор горилох нь.

Мөн  Ш.Адьшаа /гаалийн/, Хүний эрхийн хуульч М.Ичинноров, А.Гантулга /ТОСК/, “Хар салхи” хочит мэргэжлийн кик бокс, муатай боксын дэлхийн аварга Ц.Амарбаясгалан, “Утаа”-ны Ц.Пүрэвхүү, ЕС Наранцацралт агсаны хүү Соёмбо, Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралтын хүү Соёмбо, Каснайн Ханагат, хуульч Т.Бат-Оргил зэрэг  салбар салбартаа нийгмийн идэвхтнүүд болсон хүмүүс багтсан нь энэ бололтой.

Гэхдээ хэн дэвших нь тийм ч чухал биш чухал биш. Асуудал нь дэвшиж байгаадаа бус сонгож байгаадаа бий.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
10
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
616630
13 эможи

Зочин
2020-06-04 18:30
Дэмжнээ
Зочин
2020-04-29 12:24
Бүгдэд нь амжилт хүсье
keyboard_arrow_up