“Нэр дэвшигч цахим хуудсаа Сонгуулийн хороонд бүртгүүлээгүй бол Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно“

2020 оны 1 сарын 15

Arslan.mn

Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. 

Нийт саналын 50 хүртэлх хувийг нь хянан тоолох зохицуулалтыг хуульд тусгасныг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн онцлов.

СЕХ-ноос УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн хугацааг товлох, санал авах өдрийн тогтоох саналаа УИХ-д хүргүүлжээ. 

"Сонгуулийн нийт саналын 50 хувьд хяналтын тооллого явуулна"

Arslan.mn

Энэ талаар СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн  “УИХ-ын сонгуулийн тухай хууль нь 12 бүлэг, 81 зүйлтэй. Өмнө нь сонгууль зохион байгуулахад гарч байсан хүндрэл, дутагдлыг зассан хууль болсон. Зардлын хяналт, ил тод байдлыг хангахад чиглэгдсэн нарийвчилсан заалтуудыг уг хуульд тусгасан. 

Сонгуульд оролцохоос татгалзахыг, сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий аливаа сурталчилгааг явуулахыг хориглосон.  

Мөн өмнөх хуульд тодорхойгүй хугацаанууд заасан байсныг сар өдрөөр нь зааж оруулсан. Жишээ нь, нэр дэвшигч үнэмлэхээ авснаас хойш сурталчилгаагаа эхлэлгүй дөрөв хоног хүлээдэг байсан бол шинэ хуулиар үнэмлэх гардсан өдрөөсөө сурталчилгаагаа эхлүүлэхээр болсон. 

Түүнчлэн зөрчлийн асуудлыг нэлээд тодорхой болгосон. Зөрчил, маргаанд хяналт тавих төрийн байгууллагуудын чиг үүргийг ч тодорхой болгосон. Тодруулбал, сонгуулийн хуультай холбоотой 80 гаруй зөрчлийг хуулчилсан. 

Энэ хууль өмнөх хуулиасаа дэвшилттэй, сайн хууль болсныг онцолж хэлмээр байна. 

Сонгуулийн хуульд зааснаар хоёрдугаар сарын 1-нээс өмнө сонгуулийг товлон зарлаж, тойрог мандатын тогтооно. Харин хоёрдугаар сард багтаан иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоож байгаа. Сонгуулийн санал авах өдөр тодорхой болсноос хойш сонгуулийн графикийг СЕХ-ноос гаргана. График гарснаар бүх зүйл тодорхой болно.

Тойрог, мандатыг УИХ өөрөө тогтооно. Олон мандаттай тойргоос 76 гишүүнийг сонгохоор хуульчлагдсан.

Дөрөвдүгээр сард нам, эвсэл сонгуульд оролцохоо илэрхийлж СЕХ-нд материалаа ирүүлнэ” гэв.

"Цахим мэдээллийн сайтаар сурталчилгаа явуулах бол мэдээний доод хэсгийн “сэтгэгдэл” хэсгийг байхгүй болгоно"

Arslan.mn

УИХ-аас баталсан Сонгуулийн тухай хуульд тухайн нэр дэвшигчийг СЕХ-нд бүртгэхээс татгалзах үндэслэл болон цахим орчинтой холбоотой зохицуулалтыг тусгасныг СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн танилцууллаа.

Тодруулбал, сонгуулийн жил эхэлснээс хойш хууль тогтоомж зөрчсөн нь хуулийн байгууллагаар тогтоогдвол тухайн нэр дэвшигчийг СЕХ бүртгэхээс татгалзах юм. Мөн сонгуулийн сурталчилгаа хийхдээ, нам болон нэр дэвшигчийн цахим хуудас, олон нийтийн цахим сүлжээн дэх хуудас, мэдээллийн сайтаар дамжуулах талаар зохицуулжээ. Ингэхдээ, нэр дэвшигч нам болон өөрийн албан ёсны цахим хуудас, олон нийтийн сүлжээн дэх хуудсаа аймаг, нийслэлийнхээ Сонгуулийн хороонд бүртгүүлэх аж.

“Хэрвээ цахим хуудсаа Сонгуулийн хороонд бүртгүүлээгүй бол Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно” хэмээн СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн анхаарууллаа.

Түүнчлэн цахим мэдээллийн сайтаар сурталчилгаа явуулах бол мэдээний доод хэсгийн “сэтгэгдэл” хэсгийг байхгүй болгох шаардлагыг хуульд нэмсэн байна.

"Фэйсбүүк компаниас Монголд түр хугацаагаар нэгж нээж, төлөөллөө ажиллуулахаар бэлтгэж байгаа"

Arslan.mn

Харилцаа холбооны зохицуулах хороо н.Лувсар-Очир "Сонгуулийн сурталчилгааг цахим орчин гурван хэлбэлээр явуулж болно гэж хуульд заасан.

  • Нэгдүгээрт, нэр дэвшигч, нам, эвсэл өөрийн вэб хуудсаар,
  • Хоёрдугаарт, олон нийтийн сүлжээн дэх өөрийн цахим хуудсаар,
  • Гуравдугаарт бусад цахим хэрэгслээр.

Өөрийн вэб хуудас болон олон нийтийн сүлжээн дэх өөрийн цахим хуудсыг аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд заавал бүртгүүлнэ. 

Хуурамч хаягнаас хуурамч мэдээлэл тараах асуудал дээр ХХЗХ-ноос тухайн хаягыг хаах, хуурамч мэдээллийг устгах, түр хугацаагаар хязгаарлах зэрэг арга хэмжээ авч ажиллана. Энэ хүрээнд Фэйсбүүк компанитай хамтран ажиллаж байгаа. 

УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаанд Фэйсбүүк компаниас Монголд түр хугацаагаар нэгж нээж, төлөөллөө ажиллуулахаар бэлтгэж байгаа.

Бид энэ талаар тус компанитай биечлэн болон цахимаар хэлэлцэж байгаа. " гэв.

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612619
0 эможи

Зочин
2020-01-15 19:06
Зочин
2020-01-15 16:14
Зочин
2020-01-15 13:06
keyboard_arrow_up