Хүндийг өргөлтийн УАШТ болно

2020 оны 1 сарын 11

 

Нэгдүгээр сарын 11-12-нд Улаанбаатар хотноо, “ Замчин” спорт хорооны зааланд Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно.

Олимпийн жил болж буй уг тэмцээнд 19 багийн 199 туйванч оролцохоор мэдүүлгээ өгсөн бөгөөд тэдний дунд ОУМХ цолтой 33, спортын мастер цолтой 41, спортын дэд мастер цолтой 29 тамирчин байгаа ажээ. Тухайлбал дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт М.Анхцэцэг, дэлхийн цомын аварга Г.Ануужин, Э.Билэгсайхан нарын бүх шилдгүүд УАШТ-д оролцох нь.

Сүүлийн жилүүдэд манай хүндийг өргөлтийн тамирчид тив , дэлхийн хэмжээнд өндөр амжилт гаргах болсноор энэ спортоор хичээллэх хүүхэд, залуусын тоо ихээр нэмэгдэж буйн жишээ нь энэ жилийн УАШТ-д оролцох тамирчдын дундаж нас 19,9 байгаагаас харж болох юм.

ФОТО

Эх сурвалж: updown.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612505
0 эможи

Зочин
2020-01-11 19:31
Зочин
2020-01-11 14:15
keyboard_arrow_up