Улаанбаатарчуудад зориулсан амралтын өдрөөр АЯЛАЖ болох найман газар

2023 оны 2 сарын 26

Arslan.mnХаврын урь орж, иргэд үр хүүхдээ дагуулан хотод ойрхон гарах сонирхолтой байдаг. Тэгвэл бид энэ удаад хотоос холгүй гэр бүл, найз нөхдөөрөө хамтдаа цагийг эрүүл агаарт зугаатай өнгөрөөж болох найман газрыг танилцуулж байна. 

FARMHOUSE RETREAT

Саяхан шинээр байгуулагдсан энэхүү газар нь бусад зочид буудал, резортуудаас ялгаатай. Учир нь та энд цөөн тооны зочдыг хүлээн авдаг ба илүү эко, тав тухтай, тайван орчныг мэдрэх болно. Төрөл бүрийн кактус, зуун наст болон бусад олон ургамал таныг угтана. Мөн яншуй, кориандр, базилик, лэтус, кэйл, өргөст хэмх, улаан лооль гээд бүх л амтлагч болон хүнсний ногоог харах боломжтой. Эдгээрээсээ зочдынхоо хоол хүнсийг бэлтгэдэг ажээ.

Байршил: Тэрэлжийн Redrock өнгөрөөд засмалаараа 1,8 км яваад цэнхэр өнгийн автобусны буудлаар зүүн эргэнэ.

Утас: 91106261

Facebook page: Farmhouse Retreat

PARAGLIDING CLUB MONGOLIA

Хөх тэнгэрээр шувуу мэт дүүлэн нисэж Улаанбаатар хотод нар жаргах мөчийг харахыг хүсвэл хамгийн зөв сонголт нь параглидинг байх болно.

Жич: Та урьдчилж захиалгаа өгөн нислэгийн цагаа тохирсон байх ёстой.

Байршил: Баянзүрх хайрхан уул, Ургах Наран хороолол

Утас: 88012123

Facebook page: Paragliding Club Mongolia

EXTREME MONGOLIA

Амралтын өдрөөр сонирхолтой зүйл хийж цусан дахь адреналинаа ялгаруулмаар байвал энэ газрыг сонирхоорой. Хаданд авирч, дүүжин гүүрээр алхаж, агаарын замаар явж, ATV болон UTV-гээр салхи татуулан давхих боломжтой.

Жич: Та ирэхдээ аль болох өөрт эвтэйхэн хувцаслаарай. Өсгийтэй гутал болон богино юбка өмсөж ирэхээс зайлсхийгээрэй.

Байршил: Улаанбаатараас Тэрэлж явах замын 52 дахь шон өнгөрөөд жуулчны баазуудын нэгдсэн самбараар баруун гар эргэж “EXTREME MONGOLIA” самбарын дагуу 2,9 км яваад хүрнэ.

Утас: 72720201

Facebook page: Extreme Mongolia

МОНГОЛ НОМАДИК ЦОГЦОЛБОР

Жинхэнэ нүүдэлчин ахуй, соёл, ёс заншилтай танилцахыг хүсвэл Улаанбаатар хотоос баруун зүгт орших Монгол Номадик цогцолбор нь хамгийн тохиромжтой сонголт байх болно шүү. Та морь, тэмээ, сарлаг унан, Монголын уламжлалт нүүдэлчин ахуй, амьдралын хэв маягтай танилцана. Хүүхдүүдэд ч гэсэн танин мэдэхүйн өгөөжтэй ач холбогдолтой аялал болдог.

Байршил: Улаанбаатар хотоос баруун зүгт 55 км зайтай

Утас: 88324311, 98118573

Facebook page: Mongol nomadic Tourist Camp / Монгол номадик цогцолбор

MONGOLJIN TOUR

Намрын налгар өдрийг хөдөө морин дэл дээр салхи татуулан давхиж, хээрийн хоол цай идэн, нум сумаар харваж, хөгжилтэй тоглоом тоглон өдрийг сайхан амарч өнгөрөөхөд тун ч тохирсон аялал шүү. Мөн аяллын дараа маш гоё гэрэл зургуудтай болно.

Байршил: Тэрэлж

Утас: 86602019, 80228085

Facebook page: Mongoljin Tour

НИСЛЭГ ТӨВ

Хөх тэнгэрээр дүүлэн нисмээр байвал заавал Нислэг төвийг зориорой.

Жич: 14 нас хүрээгүй хүүхэд эцэг эхийн зөвшөөрлөөр ниснэ. Мөн тархи болон зүрх судасны өвчтэй, жирэмсэн, 120 кг-аас дээш жинтэй бол нисэхийг хориглоно.

Байршил: Төв аймаг Эрдэнэ сум, Баян давааны ард орших МУ-н гавьят нисэгч Т.Сугарын нэрэмжит “НИСЛЭГ” хэт хөнгөн онгоцны хөгжлийн төв.

Утас: 99045965, 99195965

Вэбсайт: www.nisleg-center.mn

13-Р ЗУУН ЦОГЦОЛБОР

Нүүдэлчин ахуйтай танилцаж болох бас нэгэн цогцолбор бол энэхүү газар билээ. Genco Tour Bureau компанийнхаа аяллын шинэ багц гаргажээ.

Байршил: Улаанбаатар хотоос зүүн зүгт 95 км зайтай Төв аймгийн Эрдэнэ сум

Утас: 90931900, 93229323

Facebook page: Genco Tour Bureau

 

 

Эх сурвалж: traveltips.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
631039
6 эможи

Занга
2021-09-18 10:35
Маш болхи үйлдлээр мөнгө гуйгаад ч байгаа юм шиг, саах гээд ч байгаа юм шиг 8 газар байдгийг мэдэж авлаа баярлалаа.
keyboard_arrow_up