Парис хотын захиргааны өмнөх талбайд “МОНГОЛ ГЭР“ барьжээ

2021 оны 9 сарын 12

Arslan.mn

Францын нийслэл Парис хотын захиргааны өмнө есдүгээр сарын 9-ний өдөр монгол гэр барьжээ. Уг монгол гэрийг Франц улсдаа алдаршиж буй гэрэл зурагчин, барималч, зураач Никола Анри хэмээх уран бүтээлч худалдан авч, Парис хотын захиргааны өмнөх талбайд зургаан ханатай монгол гэрт үзэсгэлэнгээ дэлгэх гэж байна. 

Зүүн гар талд артист Николас ХенриЗүүн гар талд артист Николас Хенри

Залуу уран бүтээлч Никола Анри Парис хотын төвд нэг сарын турш үзэсгэлэнгээ толилуулаад, дараагийн хот руу гэртэйгээ нүүж үзэсгэлэнгээ дэлгэнэ гэжээ. Түүний хүсэлтээр монгол гэрийг хоёр тийш харсан хаалгатайгаар барьсан байна.

Николас Хенри-н үзэсгэлэнгээс Николас Хенри-н үзэсгэлэнгээс

Франц эзэн Жек Боллетийн хамт ажиллаж монгол гэрээ уламжлалт дэг жаягаар нь барьж буй Б.Вандандорж гадаадад ажиллаж амьдардаг олон монгол залуусын нэг бөгөөд захиалгаар монгол гэр нийлүүлэх ажлыг 10 жил хийж буй аж. Энэ хугацаандаа Европын орнуудад 1200 монгол гэр борлуулжээ.





Европ дахь гэр амралтын газарЕвроп дахь гэр амралтын газар

Европт монгол гэрийг амралтын газар, иога-ийн сургалт явуулах болон байгаль ойр амьдрах гэсэн хүмүүс ихэвчлэн авдаг бөгөөд тэднээс гадна монгол гэр худалдаалдаг хэд хэдэн газар байдаг аж.

Европ дахь гэр амралтын газарЕвроп дахь гэр амралтын газар

Эсгий гэрийг Монгол дахь түнш байгууллагадаа захиалан авч нийлүүлдэг бөгөөд таван ханатай гэр 3500 еврогийн үнэтэй. Шал, тавилгууд болон интерьер чимэглэлийн үнэ нь тусдаа тооцогддог гэв. 



Эх сурвалж: gogo.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630863
0 эможи

keyboard_arrow_up