Apple – н шинэ бүтээгдэхүүн энэ сарын 14-15-нд шилжих шөнө болно

2021 оны 9 сарын 12

Arslan.mn

Apple компаний жил бүр зохион байгуулагддаг намрын арга хэмжээний тов албан ёсоор зарлагдлаа. Жил бүр хамгийн онцлог бүтээгдэхүүнээ танилцуулдаг тус арга хэмжээ нь “California Streaming” нэртэйгээр Монголын цагаар 9-р сарын 15-ны 01:00 цагт танилцуулагдана. Уламжлал ёсоор Apple –ийн Монгол дахь хамгийн том Албан ёсны борлуулагч Сайн Электроникс тус арга хэмжээг Sain Electronics албан ёсны фэйсбүүк хуудсаар монгол синхрон орчуулагтайгаар шууд дамжуулан хүргэнэ.

Тус арга хэмжээгээр танилцуулагдах бүтээгдэхүүнүүдийн талаар технологийн экспертүүд өөр өөрсдийн таамгуудаа дэвшүүлсээр байна. Apple компаний хувьд жил бүрийн намрын арга хэмжээгээрээ шинэ ухаалаг утсаа танилцуулдаг бөгөөд энэ жил ч мөн адил iPhone 13 танилцуулагдана гэсэн хүлээлт өндөр байна. Экспертүүдийн үзэж байгаагаар iPhone 13 нь iPhone 12-той ижил хэмжээтэй байх боловч дэлгэц нь илүү өндөр дүрс шинэчлэх хурд буюу High Refresh Rate, илүү багассан дэлгэцний хүрээ болон илүү сайжруулсан камертайгаар танилцуулагдах магадлал тун өндөр байна. Мөн iPhone 13 нь хамгийн анхны always-on дэлгэцтэй Apple компанийн ухаалаг утас байж магадгүй байна.

Хэрвээ шинэ iPhone 13 танилцуулагдвал түүнийг дагаад IOS 15 үйлдлийн систем мөн танилцуулагдах нь тодорхой юм. IOS 15-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарМөн илүү том хэмжээтэй Apple Watch 7, шинэ загвартай AirPods, 14 инч болон 16 инчийн шинэчлэсэн загвартай MacBook Pro тус тус танилцуулагдах магадлалтай байна.

Apple компани “California streaming” арга хэмжээнийхээ танилцууллагыг AR технологи ашиглан оло нийтэд танилцуулсан нь тун сонирхол татаж байна. Хэрвээ та AR танилцуулагыг туршиж үзэхийг хүсвэл Apple Event веб сайт руу нэвтрэн логон дарж үзээрэй.

Технологийн шинэ инновациудаас хоцрохыг хүсдэггүй технологийн хорхойтнуудын тэсэн ядан хүлээх арга хэмжээ байна гэдэгт итгэлтэй байна.

Apple брэндтэй холбоотой мэдээллийг Apple брэндийн Монгол дахь Албан ёсны борлуулагч Sain electronics хамгийн түрүүнд хүргэнэ.

Шууд дамжуулалтыг алдалгүй үзэхийг хүсвэл энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Арга хэмжээний дараа шинэ зарлагдсан бүтээгдэхүүний урьдчилсан захиалга Албан ёсоор Apple брэндийн Монгол дахь Албан ёсны борлуулагч Sain electronics-д эхлэх болно.

Холбоо барих: 70101166

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630860
1 эможи

keyboard_arrow_up