Яст мэлхий шувуу барьж идсэн явдал эрдэмтдийг гайхшируулж байна

2021 оны 8 сарын 26

Яст мэлхий шувуу барьж идсэн явдал эрдэмтдийг гайхшируулж байна

Африк тивийн зүүн эрэг дагуу орших Сейшелийн арлууд улсад аварга яст мэлхий залуу дэгдээхэйг идэж буйг камерын бичлэгт буулгажээ.

Голдуу ургамлаар хооллодог яст мэлхийн ийм үйлдлийг анх удаа баримтжуулсан нь энэ бөгөөд дэлхийн эрдэмтдийн гайхширлыг төрүүлж байна.

Уг явдал долоодугаар сарын 30-нд Фрегат арал дээр болсон. Арлын амьтан хамгаалах сангийн эрдэмтэд аварга яст мэлхийг өмнө нь өвсөн тэжээлтэн хэмээн тодорхойлж байжээ.

Энэ төрлийн аварга яст мэлхий өвс, модлог ургамлаар хооллон 150 гаруй жил амьдардаг бөгөөд дунджаар 220 кг жинтэй байдаг.

Аварга яст мэлхий хэвлээр явагчдын гуужуулж хаясан арьс, өндөгний хальс, үхсэн амьтны үлдэгдэл яс зэргийг ургамалтай холин идэх нь энгийн үзэгдэл боловч ийнхүү амьд амьтан руу дайрахыг хараагүй байна.

Болсон явдлыг судалсан экологич, Кэмбрижийн их сургуулийн амьтан судлалын музейн судлаач Жастин Герлах "Гайхалтай боловч аймшигтай явдал. Яст мэлхий шувууг санаатайгаар хөөж алаад дараа нь идсэн.

Энэ бол ан. Гэвч яст мэлхий ан хийдэггүй шүү дээ. Хэн ийм зүйлийг төсөөлөх вэ? Энэ бол энгийн яст мэлхийгээс гарах зан араншин биш" гэжээ.

Одоогоор тус хүрээлэн дэх хэдэн яст мэлхий ан хийх зан араншинтай байгааг тогтоохоор ажиллаж байна.

Амьтны энэ араншин уураг, кальци ихтэй хоол хүнс идэх хүслээс болсон байх магадлалтай гэж зарим судлаачид үзжээ.

Эх сурвалж: gogo.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
630246
1 эможи

keyboard_arrow_up