Ц.Ганхүү: Биднийг төрийн далбаагаа өргөхөд хөөж туугаагүй, харин ч ирж зургаа хамт авахуулж байсан
Өчигдөр Улаанбаатарын цагаар 19 цагт болсон Токио 2020 олимпын наадмын нээлтийн үеэр Монгол Улсын төрийн далбаа үзэгчдийн танхимд нүднээ туссан. Тэгвэл цахим орчинд энэ талаар төрийн далбаа барьсан хүнийг хөөж гаргажээ гэх яриа яваад байсан бол аялагч Г.Ганхүү өөрийн сошиал хаягаараа ийнхүү мэдэгджээ. Тэрээр "За өглөө босоод ирсэн чинь Стадионоос хөөгдсөн гэх хэрэгт унасан байна . Би ямар ч спортын арга хэмжээнд явахдаа төрийн далбаагаа авч явдаг уламжлалтай бүх улсын алтан балиашгууд тэгдэг байх. Хөл бөмбөг үзэхээр Английг зорихдоо ч Монгол төрийн далбаагаа дэлгэдэг, хүмүүс маш ихээр сонирхдог, хаанаас ирсэн зургаа хамт авахуулъя гэх мэт. Өчигдөр яг л тийм зүйл болсон хэн ч бид нарыг ирж хөөж туугаагүй хэн ч тэнд орилж хашхираагүй хэн ч стадионоос хөөгдөөгүй. Харин ч бидэнтэй хүмүүс ирж зураг хөргөө авхуулж сайхан танилцацгаасан Олимпын үеэр ийм л байдаг . Ийм илт худал мэдээлэл түгээгээд байгаа сайтуудыг ойлгохгүй байна. Та бүхнийгээ эвгүй байдалд оруулсан бол гүнээ хүлцэл өчье, Төрийн далбаагаа эвхээд чимодамандаа хийчихсэн ахиж гаргахгүй ккк. Уржигдар ногоон паспортын хэрэгт , өчигдөр Стадионоос хөөгдсөн хэрэгт өнөөдөр яах юм бол ккк ...." хэмээжээ.