24 жилийн өмнө хулгайд алдсан хүүтэйгээ уулзжээ

2021 оны 7 сарын 14

Гуо Ганьтан нэртэй хятад эр 24 жилийн өмнө алдсан хүүтэйгээ өнгөрсөн Ням гарагт уулзжээ.

Түүний хүүг хоёр настай байхад Шандун муж дахь гэрийнх нь гаднаас хулгайлсан юм байна. Хятадын Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны мэдээлснээр сүүлийн үеийн ДНХ шинжилгээний арга технологийг хэрэглэснээр Гуогийн хүүг олон жилийн дараа олжээ.

Хүүг хулгайлсан хоёр этгээдийг бас илрүүлж баривчилсан байна.

Танилцаад удаагүй байсан хос хоёр гэрийнхээ гадна тоглож байсан хүүг ашиг олох зорилгоор хулгайлж, Хэнань мужид авчран хүнд зарж байжээ.

24 жилийн дараа Гуогийн хүү Хэнань мужид амьдарч байсныг олсон байна.

Шандун мужийн Ляочэнь хотод болсон эцэг, эх, хүү гурвын уулзалтыг Ням гарагт Хятадын төв телевизийн суваг үзүүлжээ.

Гуо 1997 оноос эхлэн Хятадын 20 гаруй мужаар мотоцикльтэй аялж, хүүгээ цөхрөлтгүй хайсан юм байна. Замдаа тэр осолд орж, дээрэмдүүлж, 10 мотоцикль эвдсэн ч хүүгээ хайсаар байжээ.

Насаараа хураасан мөнгөө эрэлд зориулсан Гуо гүүрэн дор хоноглож, гуйлга гуйж хүртэл явсан гэдэг. Гуогийн түүхээс санаа авсан Хонг Конгийн алдарт жүжигчин Энди Лау 2015 онд “Lost and Love” нэртэй кино бүтээж байжээ.

Хүүтэйгээ 24 жилийн дараа уулзсан аавд Энди Лау баяр хүргэснийг Хонг Конгийн хэвлэл мэдээлсэн байна.

Гуо сүүлдээ хулгайд алдсан хүүхдүүдийг олох байгууллагын идэвхтэн болж, долоон хүүхдийг эцэг эхтэй нь уулзуулж байжээ.

1.4 тэрбум хүн амтай Хятад улсад хүүхдийн хулгай нийгмийн томоохон асуудал болдог. 2015 оны тоо баримтаас үзвэл тус улсад жил бүр 20,000 орчим хүүхэд хулгайлагддаг байна. Тэдний ихэнхийг дотоодод болон хилийн чанадад үр хүүхэдгүй гэр бүлүүдэд худалддаг гэнэ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
14
haha an post
2
wow an post
1
yay an post
1
sad an post
4
ouch an post
1
confuse an post
2
angry an post
1
628816
38 эможи

Tuvshin
2021-07-15 17:47
huuhduudee hairlyaa hamgaalyaa humuus ee ?
Zochin
2021-07-15 17:17
Ashguidee ail bur ur huuhduudteigee eruul enh eleg buten amidraasai
Зочин
2021-07-15 14:42
Bayr hvrgii
Bayarmaa
2021-07-14 11:02
Huugee olson aav eejid az jargal irjee.Mundag tuushtai aav bna.Bayar hurgee.
keyboard_arrow_up