“Пентхаус” цуврал дээрх хамгийн загварлаг 9 ХУВЦАСЛАЛТ ТЭДНИЙ ҮНЭ

2021 оны 4 сарын 18

Arslan.mn

Баян амьдралын талаар өгүүлэх солонгос цуврал бол яах аргагүй “Пентхаус” цуврал юм. Тус цуврал одоогоор хоёр бүлэг гараад байгаа бөгөөд маш олон үзэгчтэй цуврал болоод байгаа юм. Харин тус цуврал нь баян хүмүүсийн талаарх өгүүлэх учир гол дүрийн хоёр эмэгтэй алдартай брэндийн хувцаснуудаар гангардаг. Ингээд тэд аль брэндийн ямар үнэтэй хувцасаар гангарч байгааг харцгаая.

1. Ким Су Ён — Fendi
Энэ дөрвөлжин мөртэй Fendi хар арьсан хүрэм 5500 евро, харин Peekaboo Iseeu East-West Brown арьсан цүнх 3100 еврогийн үнэтэй байна. Ээмэг, бүс, өсгийтэй гутлыг тооцоогүй байхад нийт 8600 евро буюу монгол төгрөгөөр ойролцоогоор 30 сая төгрөг болж байна.


2. И Жи А — Sportmax and Loewe
Sportmax брэндийн 004 Sage Grey In Fint Belted Trench Coat нь 2390 доллараар үнэлэгдсэн байна. Loewe-ийн жижиг арьсан цүнх 2430 долларын үнэтэй. Нийт 4820 доллар буюу төгрөгт шилжүүлвэл 13,737,000 орчим болно.


3. Ким Су Ён — DINT, Alexander McQueen, Jimmy Choo
Ким Су Ён-ы энэ торон цамц Өмнө Солонгосын DINT брэндийнх бөгөөд үнэ нь 112,5 доллар, Alexander McQueen брэндийн цүнх 2886 доллар, ээмэг нь 38 доллар, Jimmy Choo-гийн 769 долларын өсгийтэй гутал нийт 3805,5 доллар буюу 10,850,000 төгрөг.


4. И Жи А — Bottega Veneta
Бид эндээс Bottega Veneta-гийн бүрэн хувцаслалтыг харж болно. Шим Сү Рён-ий өмссөн Gabardine Trench Coat цув 3000 доллар, Curve Sandals in Tapioca өндөр өсгийт 1650 доллар, Chain Pouch цүнх 4242 доллар, bottega даашинз 3259 доллар нийт 12151 доллар буюу 34,600,000 төгрөг орчим.


5. И Жи А — Bottega Veneta /өөр хувцас/
Энэ удаад дахин Bottega Veneta-гийн хувцасаар гангарсан боловч Tiffany & Co-той хослуулжээ. T Smile унжлагатай хүзүүний жижиг зүүлт 850 доллар, хүзүүний том зүүлт 2400 доллар, том ханцуйтай цув 3850 доллар, Nero-гийн шаахай 1809 доллар, Bottega гар цүнх 3285 доллар нийт 12194 доллар нийт 34,752,900 төгрөг


6. Ким Су Ён — Alexander McQueen
Энэ бол Alexander McQueen-ий цагаан иж бүрдэл хослол юм. Lace Leaf Crepe Jacket буюу хүрэм 4000 доллар, Leaf Crepe Long Cigarette Trousers буюу өмд 1016 доллар нийт 5016 доллар буюу 14,300,000 төгрөг орчим.

7. Ким Су Ён — Moschino and Avouavou
Moschino-гийн даашинз 1030 доллар, Avouavou-гийн Wide Collar Flare пальто 1712 доллар, Alexander McQueen-ы гар цүнх 2504, гутал оруулахгүй энэ удаагийн хувцаслалт 5246 доллар буюу 15,000,000 орчим төгрөг.


8. И Жи А – Valentino
И Жи А-гийн энэ удаад өссөн хувцас Valentino-гийн пальто 2345 доллар, Hard Wear Ball Hook ээмэг 1100 доллар, V-Sling жижиг цагаан арьсан гар цүнх 2575 доллар нийт 6020 доллар буюу 17,200,000 төгрөг.


9. И Жи А — Max Mara
Энэ хувцаслалт дээрээ И Жи А хоёр цүнх барьдаг ба эхлээд Bottega Veneta Crisscross гар цүнх барьж байсан бол дараа нь Hermès Mosaique-гийн 23 Mini гэх 8385 долларын үнэтэй цүнх барьдаг. Tiffany Hardware давхар холбоосон хүзүүний зүүлт 3499, Miniwhee-гийн жижиг зүүлт 227 доллар, мөн инстаграм дахь Penthouse Fashion-ийн мэдээлж байгаагаар Tiffany T True Narrow бөгж 46,700 доллар нийт 58811 доллар буюу 168 сая төгрөг орчим.

Эх сурвалж: https://kmovie.pw/?p=1725
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625680
1 эможи

хамар ам нь нуль засвар
2021-04-18 15:58
энэ хэдэн солонгос авгай нарын
үхсэн тархины тураалтнууд
2021-04-18 14:46
пентхаус гээд бузарыг харуулсан киног юу их шүтдэг юм. 2-р сезон дээрээ шүтээд байгаа ацнууд чинь бүгд шоронд орж үхдэг юм
keyboard_arrow_up