Меган Маркл хааны гэр бүлд байхдаа амиа хорлохыг хүсэж байжээ

2021 оны 3 сарын 09

Их Британийн хааны гэр бүлийн гишүүн, Сассексийн гүн Харри түүний эхнэр Меган Маркл нарын ярилцлага шуугиан тарьж байна. Опра Уинфрийн зочноор уригдсан хосуудын ярилцлага анх Америкийн CBS сувгаар үзэгчдэд хүрсэн ч Британийн ITV мөн дамжуулсан байна. Хоёр цаг гаруй үргэлжилсэн ярилцлагын үеэр хааны гэр бүлийн гишүүн байх үед ирж байсан дарамт, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах байдал, сэтгэцийн эрүүл мэнд, хэвлэл мэдээлэлтэй харилцах харилцаа зэрэг олон сэдвийг хөнджээ.

Хунтайж Харри, Меган Маркл нар 2020 оны гуравдугаар сард хааны гэр бүлээс татгалзсанаас хойш анх удаагаа ийнхүү телевизийн ярилцлагад орж болсон хэрэг явдлын талаар илэн далангүй өгүүлж буй. Энэ ярилцлага Их Британийн хааны гэр бүлийн дотоод зөрчлийг олон нийтэд илүү тод томруунаар харуулсан гэхэд болно. Ярилцлагын үеэр Харри түүний гэр бүлд санхүүжилт олгохоо зогсоож, аюулгүй байдлыг нь хамгаалахаас татгалзсан нь цочирдом үйл явдал байсан гэжээ. Мөн тэрээр хааны гэр бүлийнхэн гэргий Меганыг нь үл тоомсорлодог байсан тухай өгүүлжээ. Харин Меганы хувьд язгууртан гэр бүлд нөхрөөсөө ч илүү шүүмжлэлтэй хандаж байв. Хааны гэр бүлийн гишүүн байхдаа амиа хорлохыг ч хүсэж байсан тухай Маркл яриад хүү Арчиг нь ордныхон арьс өнгөөр ялгаварлах хандлага гаргадаг гэлээ. Нэрийг нь дурдахыг хүсээгүй хааны гэр бүлийн нэгэн гишүүн Арчиг " Хэр бараан арьстай вэ" гэж Харригаас асууж байсан гэнэ. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн улмаас Их Британийг орхисон уу гэж Опра асуухад Харри "Энэ бол зөвхөн нэг хэсэг нь байсан" гэж хариулжээ. Тэрээр цааш нь хунтайж Чарльз түүний утасны дуудлагад хариулахаа больсон ч аав, ахтайгаа харилцаагаа сайжруулахыг хүсэж байгаа гэлээ. Тэд өнгөрсөн сард Эдинбургийн гүн Филипп эмнэлэгт хэвтсэний дараа хатан хаантай утсаар холбогдсон ажээ.

Хосууд ирэх зун өлгийдөж авах хоёр дахь хүүхдийнхээ хүйсийг охин гэдгийг мөн зарлав. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624339
1 эможи

keyboard_arrow_up