Урам зориг өгч, эмэгтэй хүн гэдгээрээ бахархах мэдрэмж төрүүлэх 25 кино

2020 оны 3 сарын 07

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр айсуй. Гэхдээ зөвхөн энэ өдрөөр ч биш бусад 364 өдрийн турш өөрийгөө хүчтэй, эр зоригтой, бүхнийг хийж чадна гэх мэдрэмжээр хөглөгдөж, урам зориг авахад тань энэ кинонууд бага гэлтгүй нэмэр болно. 

1. The First Wives Club (1996)

Нэгэн найзынхаа үхлийн дараа их сургуулийн найзууд 30 жилийн дараа эргэн уулзана. Гэвч удалгүй тэдний бүх хуучин нөхрүүд өөрсдөд нь буруу зүйл хийж байсныг ухаарцгааж, өөрсдийн хийж амжаагүй зүйлээ хийж, өшөө авахаар шийдэцгээнэ. Тэдний хамтын эрч хүч, зорилго нь юунд хөтлөх бол?

2. Fried Green Tomatoes (1992)

Энэ кино танд дотоод хүч чадлаа нээн илрүүлж, ил гаргахад туслах болно. Нэгэн бүсгүй өөр бүсгүйн амьдралын түүх, нөхөрлөлийн тухай түүхүүдийг сонсоод амьдралаа өөрчлөхөөр шийдэж буй тухай өгүүлнэ.

3. Brave (2012)

Диснейн ямар ч бүтээлүүдээс илүүгээр эмэгтэй хүний хүч чадлыг харуулсан бүтээл. Уламжлалыг дагаж хүсээгүй амьдралаараа амьдрахаас илүүтэйгээр эр зориг гаргаж өөрийн хүслийг дагах зоригийг бяцхан гэлтгүй насанд хүрсэн үзэгчдэд өгөх нь гарцаагүй. 

4. Miss Congeniality (2000)

Алан хядагч тэсрэх бөмбөгийг АНУ-ын миссийн тэмцээний үеэр дэлбэлнэ хэмээн сүрдүүлэх үед Холбооны мөрдөх товчооноос тэрхүү тэмцээнд нууцаар оролцож мөрдөх эмэгтэй мөрдөгчийг хайх болно. Тэр үүргийг гүйцэтгэх нэгэн нь харин Грэйси байх бөгөөд энэхүү кино адал явдал, инээд хөөрөөс гадна ухаарлыг танд өгөх болно.

5. Queen of Katwe (2016)

Угандагийн ядуусын хороололд амьдардаг 10 настай охин шатар тоглож сурснаар амьдрал нь тэр чигтээ өөрчлөгдөнө. Төрөлхөөс заяасан авьяасаараа тэр тэмцээн болгонд ялсаар жижигхэн ядуусын хороолол дахь хамгийн мундаг нэгэн болно. Гол нь энэ бүтээл бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн кино учир та бүхэнд таалагдах нь гарцаагүй.

6. Wild (2014)

Өмнө нь хэзээ уул хаданд аялж байгаагүй, туршлагагүй эмэгтэй ээжийгээ алдаж, гэрлэлтээ дуусгасны дараа өөрийгөө эрж хайх аялалд гарах болно.

7. The Devil Wears Prada (2006)

Карьер болон ажилдаа анхаарсан бүсгүйчүүдийн тухай харуулах сонирхолтой бүтээл. Хүнд хэцүү, өндөр шаардлагатай ажилд орсон бүсгүй юу туулж, юуны тухай олж мэдэх нь сонин.

8. Mona Lisa Smile (2003)

Охидын коллежид шинэ багш болон очсон бүсгүй сурагчиддаа маш том нөлөө үзүүлнэ. Хамгийн гол нь энгийн нэг гэрийн эзэгтэй болох л бодолтой байсан охид түүний заах өөртөө итгэлтэй байдал, тэгш байдлыг ойлгож хүлээж авах болов уу?

9. G.I. Jane (1997)

Америкийн Тэнгисийн цэргийн хүчинд нэгэн шинэ хөтөлбөрт эмэгтэй хүмүүсийг тэнцүүлэх болсноор тус эмэгтэй элсэх болно. Тэр бүх чадлаараа хичээж, бусад хүмүүсийн итгэл, хүндэтгэлийг хүлээж авахын тулд бүхнээ золиосолно.

10. The Blind Side(2009)

Гэр оронгүй болж хоцорсон хүү боловсрол эзэмшиж чадахгүй хүнд хэцүү байдалд байхад нэгэн гайхалтай гэр бүл түүнийг өөр дээрээ авахаар шийддэг. Гол нь энэ бол тэр чигтээ бодит явдал бөгөөд урам зориг өгөх хамгийн сайхан кино бүтээлүүдийн нэг юм.

11. Legally Blonde (2001)

Хэзээ ч чадахгүй гэж бодсон зүйлээ бид чадах боломжтойгоос гадна бусад хүмүүс яаж ч дутуу үнэлж байсан гэсэн түүний эсрэг босох хүчтэй байхыг харуулна. Бид өөрсдийн давуу талыг харж, ашиглаж сурах ёстойг 2000-аад оны шилдэг инээдмийн кинонуудын нэгээс хараарай.

12. The Runaways(2010)

70-аад оны үед од болон гарч ирсэн шилдэг эмэгтэйчүүдийн рок хамтлагийн түүхийг эднээс үзээрэй. Амьд хөгжмийг зөвхөн эрчүүд л манлайлахгүй гэх үзлийг гаргаж ирснээс гадна тухайн үеийн өсвөр насныхны амьдралын тухай тодоор харуулах болно.

13. She's Beautiful When She's Angry (2014)

1960 болон 1970 онд болсон феминизмийн хөдөлгөөний тухай баримтат кино. Бодит амьдрал дээр бүсгүйчүүд юу туулж бас даван гарсныг хараад та бахархах болно.

14. Under the Tuscan Sun (2003)

Өөрийг нь хуурч байсныг мэдсэний дараа Франсес гэх бүсгүй Итали руу аялалд гарч, тэндээ байшин худалдаж аван амьдрахаар шийддэг. Гэрээ тохижуулж байх үедээ тэр өөрийгөө танин мэдэж, өөрчлөгдөх гайхалтай дотоод аялалд гарах болно.

15. A League of Their Own (1992)

Спортын эмэгтэй тамирчид болон сонирхогчид үзвэл илүүтэй таалагдах байх. Учир нь зөвхөн эрчүүд л давамгайлж байсан спортын төрөлд хэрхэн бүсгүйчүүд орж, тэмцэж байгааг харуулсан бүтээл юм.

16. The Secret Life of Bees (2008)

Өөрийг нь зодож хүчирхийлдэг ааваасаа зугтсан охин охид бүсгүйчүүд нэгдвэл ямар хүчтэйг олж мэдэх маш чухал үйл явдлуудыг туулах болно. Үзэхэд хэзээ ч харамсахгүй бүтээл.

17. The Help (2011)

Арьс өнгөний үзэл хурцадмал байдалд байсан тэр үед зоригтой бүсгүйчүүд хэрхэн хэвшмэл байдлын эсрэг чадлаараа зүтгэж, эр зоригтойгоор дуугарч чадсаныг энэ гайхалтай бүтээлээс үзээрэй. Номыг нь уншаад үзвэл бүр ч гоё.

18. Hidden Figures (2016)

Оскарын шагнал гардуулах ёслолын Шилдэг кино бүтээлийн төрөлд нэр дэвшиж байсан уг кино та бүхнийг 1961 оны НАСА төвд аваачих болно. Африк-Америк гаралтай бүсгүйчүүд тухайн үед сар луу нисэх ажиллагаанд ямар том үүрэг хүлээж ажиллаж байсныг эндээс үзээрэй. Ажлын байран дээрх хүйсийн ялгаварлан гадуурхалт болон бусад асуудлууд одоо хүртэл байсаар байгааг ч та мэдэрнэ. 

19. Iron Jawed Angels (2004)

Хүний эрхийн төлөө тэмцэгч Алис Пол болон Люси Бюрнс зэрэг эмэгтэйчүүд хүйсээр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг уйгагүй тэмцсэн тухай түүхийг эндээс үзээрэй. Эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүргэхийн тулд тэд тамлал бүр үхэлтэй хүртэл нүүр тулсан юм.

20. Frida (2002)

Гайхамшигт зураач Фридагийн амьдралын түүхээс та бүсгүй хүний тухай өчнөөн зүйлийг ойлгож, ухаарч мэдэрнэ. Түүхэн дэх хамгийн гоц хүмүүсийн нэгээс та ертөнцийг тольдоорой. Үг илүүц тул та шууд үзэхэд л хангалттай.

21. The Sisterhood Of The Travelling Pants (2005)

Хамгийн сайн найзуудад итгэмээргүй явдал тохиолдож, нэгэн жинсэн өмдний ачаар бүх зүйл сонирхолтой болж эхлэх болно. Дөрвөн өөр амьдрал, зан чанартай найзуудын амьдралд нэгэн зуны дотор ямар өөрчлөлтүүд орох бол?

22. “Suffragette” (2015)

Их Британид бүсгүйчүүдийг хэрхэн хааж боож байсан тухай, мөн тэр бүхний эсрэг хэсэг эмэгтэйчүүд яаж тэмцэж эхэлсэн тухай уг кинонд гарах болно. Жинхэнэ урам зориг өгөх бүтээл. 

23. Kill Bill Volume I, II

Тус киног сонгох болсон шалтгаан бол их энгийн. Энэ киног үзсэний дараа шууд л бүсгүй хүний өшөө авалт, хүсэл зориг ямар хүчтэй болохыг мэдрэх болно. Энэ эмэгтэй чадварлаг болохын тулд ямар их хичээллэж, бас хүссэнээ авахын тулд яаж тэмцэж байгааг үзээд та доторх араатнаа нээлээ л гэсэн үг.

24. The Iron Lady

Их Британийн анхны эмэгтэй Ерөнхий сайд Маргарет Тэтчерийн дүрд тоглосон Мерил Стрип яг энэ дүрээрээ Оскарын шагнал хүртсэн байдаг. Зөвхөн жүжиглэлт гэлтгүй хийц, үзүүлэх санаа, бодит явдлыг яаж хүргэж байгаа нь гээд бүх талаасаа танд таалагдах болно. Хүчирхэг эмэгтэй хүн ямар байдгийг эндээс үзээрэй.

25. Erin Brockovich (2000)

Бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн, эмэгтэйчүүдийн заавал үзэх ёстой бүтээл. Ажилгүй ганц бие эх асуудалд орж түүнээсээ салахын тулд хэрхэн зүтгэж, өөрийг нь буруутгасан хүмүүсийн эсрэг яаж тэмцэх ёстойг ойлгож авах болно.

Та бүхэн энэ мэт бүтээлүүдээс сонгож, заавал өнөө орой нэгийг нь эсвэл бүр олныг үзээрэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614489
0 эможи

з
2020-04-22 17:25
хамгийн сүүлийн өгүүлбэр сонин харагдаж бна эдгээр бүтээлүүдээс нтр гээд жаахан найруулж бичиж болдоггүй л юм бх даа
keyboard_arrow_up