Гурван жилийн турш өдөр бүр нэг л хувцас өмссөн бүсгүй

2020 оны 1 сарын 13

Бүсгүйчүүд ихэнхидээ ажилдаа нэг төрлийн хувцастай өдөр бүр явдаггүй билээ. Харин нэгэн сурталчилгааны компанийн арт-захирал Матильда Каль (Matilda Kahl) энэхүү системийг өөрчилж гурван жилийн турш нэг төрлийн цагаан цамц, хар өмдтэй явсан байна. Энэхүү арга замаар тэр өглөө бүр юу өмсөх вэ гэсэн асуудлаас ангижирахаар шийдсэн аж.

3 жилийн турш өдөр бүр нэг л хувцас өмссөн бүсгүйНэгэн өглөө Матильда өдөр бүр өмсөх хувцас сонгохоос залхаж байгаагаа ойлгожээ. Өглөө бүр ийнхүү хувцас сонгох нь аз жаргал гэхээс илүү стрессийг мэдрүүлдэг гэж тэр бодсон байна.

Эрчүүд хувцаслалтынхаа тал дээр анхаарал хандуулдаггүй болохыг Матильда нэгэн ажлын уулзалтын үеэр анзаарсан байна. Тэдний өмсдөг костюм нь дүрэмт хувцас мэт харагддаг аж.

Ингээд Матильда ажил хэрэгч харагдах хувцсыг сонгож 15 ширхэг ижил цагаан, бантиктай цамц,  хар өмдийг худалдаж авсан байна. Энэ хувцас нь түүний ажлын дүрэмт хувцас болжээ.

"Ажлын өдрүүдэд надад маш олон сэтгэн бодох чадвар ашигласан даалгаварыг хийх шаардлага гардаг бөгөөд би үргэлж тархиа ачааллах хэрэгтэй болдог. Тиймээс өөрийн бүтээлч чанарыг хувцсаараа илэрхийлэх хэрэггүй гэж би боддог” хэмээн бүсгүй хэлсэн байна.

Анхандаа Матильдагийн ажлын хамтрагчид түүний энэ байдлыг гайхаж байсан юм. Түүний захирал нь Матильдаг шинэ хувцас авахуулахын тулд цалинг нь нэмэхэд ч бэлэн байсан гэнэ.

Энэхүү шинэ арга зам нь Матильдад цаг болон ажлын эрч хүчээ хэмнэхэд тусласан байна. Урлагийн салбарт ажилладаг хүмүүс өдөр бүр том шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй бөгөөд Матильдагийн нэг асуудал хялбар замаар шийдэгджээ. Мөн тэрээр ажилдаа хожигдохоо больсон байна.

Өөрийн хачирхалтай арга барилын талаар Матильда Harper’s Bazaar сэтгүүлд нийтлэл бичсэн аж.  Энэ талаар мэдээлэл цахим сүлжээнд гарахад хүмүүс Матильдаг өөрийн хүсэлтээр өөрийгөө дүрэмт хувцастай болгосон байна гэж үзжээ. Үүнээс гадна өөр  төрлийн хувцас өмсөх үедээ Матильда илүү эрх чөлөөтэй мэдрэмжийг авах болсон гэнэ.

Харин амралтын өдөр Матильда тод өнгийн банзал, хоолойтой цамц, эмэгтэйлэг хувцас өмсдөг аж.  Ажлын өдрүүдэд дүрэмт хувцасны ачаар Матильда амралтын өдөр гадуур гарахдаа хувцсаа илүү анхааралтай сонгож өмсдөг болсон гэнэ.

Saatchi & Saatchi  компанийн ажилчид Матильдагийн энэхүү санааг дэмжиж нэг өдөр бүгдээрээ “Матильда шиг хувцаслая” гэх өдөрлөгийг зохион байгуулсан байна.

Эх сурвалж: CAAK.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612536
1 эможи

Зочин
2020-01-13 16:03
Зочин
2020-01-13 15:37
keyboard_arrow_up