Женнифер Лопез кинонд үнэ хөлсгүй тогложээ
2019 оны 11 сарын 20
Америкийн дуучин, жүжигчин Женнифер Лопез өнгөрсөн зун нээлтээ хийсэн “Hustlers" буюу "Тайчигчид” кинонд тоглохдоо нэг ч цент аваагүй гэнэ.
Тэрбээр "Тэд надад хөлс мөнгө төлөөгүй. Би энэ кинонд үнэгүй тоглож, хөлс мөнгө гэлгүй продюсероор нь ажилласан. Учир нь би дуртай зүйлээ л хийдэг ”гэж жүжигчин бүсгүй GQ сэтгүүлд ярьсан байна.
“Тайчигчид”-д Женнифер Лопесоос гадна Констанс Ву, Жулиа Стайлс, Кеке Палмер, Карди Би зэрэг жүжигчид тогложээ. Уг кино зах эээлээс 149 сая долларын орлого олоод байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
610726
0 эможи
Зочин
2019-11-21 03:23
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс